fitness
  • 722 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-12

Нүүрсний хулгайчдыг ил болгохыг шаардан Сүхбаатарын талбайд ес дэх хоногтоо жагсаж байгаа иргэдтэй Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар уулзлаа.

Тэрбээр иргэдэд хандан 

  1. Нүүрсний хулгайд холбогдсон албан тушаалтнуудын нэрсийг маргааш зарлах
  2. Энэ долоо хоногийн дотор Эрүүгийн хуулийг 22.1 буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах тухай заалтыг чангатгахаа амлалаа.

"Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай том төслийг өргөн барьсан. Гэвч үүнийг батлахад хугацаа их шаардах тул энэ долоо хоногтоо багтан зөвхөн 22.1 дэх заалтыг хэлэлцэнэ гэж байгаа юм. Ингэснээр ял, хэрэг хялбаршуулахгүй, авлига, ашиг сонирхлын зөрчилд автсан бол нийтийн албанд томилогдох эрхийг 10-20 жил хасах зэргээр тусгасан.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүйгээр хэн нэг хүнийг гэм буруутай гэж болохгүй. Маргааш урьдчилсан байдлаар бүх холбогдсон хүмүүсийг хууль хяналтын байгууллагынхнаар нэрлүүлье" хэмээн зарлалаа. 

Энэ үеэр жагсагчдын төлөөлөл болсон иргэн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнийг төрийн, нүүрсний хулгайтай тэмцэхээ үг, үйлдлээрээ нотлохоо мэдэгдэж байна гэдгээ баталгаажуулж, гарын үсэг зурахыг шаардсан бичгээ ХЗДХ-ийн сайдаар хүргүүлэв. 

Мөн жагсагчид үр дүнгээ үзэж, дахиад долоо хоног жагсах боломжтой тул хэлсэн амандаа хүрэхээс нааш тарахгүй гэдгээ ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарт хэллээ. 

Бусад мэдээ

Хонины мах 2.1 хувиар буурчээ

Хонины мах 2.1 хувиар буурчээ

Энэ долоо хоногт Улаанбаатар хотод худалдаалагдаж буй төмс, өндөг, сүү болон Атар талхны үнэ өмнөх д

Налайх дүүргийн 3 дугаар хорооны хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болжээ

Налайх дүүргийн 3 дугаар хорооны хүүхдүүд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болжээ

Сургууль, цэцэрлэгийн чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хүүхэд багачуудыг ая тухтай орчинд боловсрол эз

Ариунзул С.
Ариунзул С.