fitness
  • 634 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-12

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгой байдлын албанаас анхаарууллаа.

Он гарсаар өнөөдрийн байдлаар гол, нуурын мөс цөмөрсөн 26 удаагийн дуудлага тус албанд ирсэн байна. Эдгээр дуудлага мэдээллийн дагуу алба хаагчид үүрэг гүйцэтгэн 21 иргэний амь насыг авран хамгаалжээ.

Мөн Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч олон жилийн дундаж болон 2021 оны мөн үеийнхээс 5-30 см нимгэн, нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

Бусад мэдээ

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.2024 оны 02-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хү

ЭМЯ: Хүүхдийн ханиадны эдгэрэх хугацаа уртсаж, орны эргэлт удааширсан

ЭМЯ: Хүүхдийн ханиадны эдгэрэх хугацаа уртсаж, орны эргэлт удааширсан

Томуу томуу төст өвчлөлийн тархалт өндөр байгаа учир Эрүүл мэндийн сайдын тушаалаар эмнэлгүүд бэлэн

Сэтгүүлч Ж.Хэрлэн
Сэтгүүлч Ж.Хэрлэн