Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Новотел зочид буудлын хурлын танхимд “Харилцаа холбооны сүлжээний зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, улс орны эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг харилцаа холбооны сүлжээг өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад тулгамддаг асуудал, шийдвэрлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болоод шинээр батлагдан гарсан Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулж буй баримт бичгүүдийн төслийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлэгт харилцаа холбооны сүлжээ, үүрэн холбоо, интернэт, дата төв болон сансрын холбооны үйлчилгээ эрхлэгч 33 байгууллагын 50 гаруй төлөөлөгч оролцлоо.
Энэхүү арга хэмжээний үеэр ХХЗХ-ны ЗБХГ-ын ХХСДБХ-ийн дарга Х.Нинжболор “Сүлжээний зохицуулалтын чиг хандлага, зохицуулалтын орчин” сэдвээр, мэргэжилтэн М.Ангараг Сүлжээний зохицуулалтын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Зөвшөөрлийн тухай хуулийг даган өөрчлөлт оруулж буй баримт бичгийн талаар, ИСҮХ-ийн дарга Т.Батболд “Мэдээллийн сүлжээний зохицуулалтын талаарх ерөнхий ойлголт” сэдвээр тус тус танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ.