fitness
  • 555 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-20

МИАТ ТӨХК-ийн онгоцны шатахууныг ОХУ-аас хөнгөлөлттэй үнээр шууд нийлүүлдэг болсон гэх мэдээлэл гараад байна.

Энэ тухай МИАТ ТӨХК-аас тодруулахад "Роснефтийн Монголд орж ирдэг шатахууныг хэрэглэдэг. Түүнээс шууд тус компанитай харьцаж, тэднийхээс шатахуунаа татаж авдаггүй" гэв.

Мөн ИНЕГ-ийн эх сурвалж "Чингис хаан олон улсын нисэх буудлаас нисдэг бүх онгоцны шатахууныг Мэргэ ван, Эрчис ойл, Mongolia aviation fuel гэсэн гурван компани нийлүүлдэг. Сумлагааг нь Чингис хаан нисэх буудлын шатахуун хангалтын алба хариуцдаг" тухай мэдээлэл өглөө.

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тодруулахад "ОХУ-ын Роснефтийн охин компани болох "РН Аэро" компанитай манай улс 60, 40 хувийн харьцаатай хамтран компани байгуулна. Улмаар энэ нь хэрэглэгчийг олон улсын стандартад нийцсэн бүтээгдэхүүнээр хангагдах боломжийг нээсэн буюу манай улсын нисэх онгоцны түлш үйлдвэрийн хямд үнээр хангагдах боломж бүрдэнэ гэсэн үг.

Үүнтэй холбоотойгоор Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр тус хуулийн 7.2-т манай улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлдэг гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхийн хуулийн этгээд болон өөрийн харьяалал хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно гэж заасан байсныг “дамжуулан” гэсний дараа “агаарын хөлгийн түлшнээс бусад” гэж нэмэлт оруулсан.

Одоо Роснефтийн охин компани РН Аеро болон "Эрчис ойл" компаниар дамжуулан онгоцны түлшийг үйлдвэрийн үнээр нийлүүлж байна.

Өөрөөр хэлбэл, өмнө нь аж ахуйн нэгжүүд Роснефтээс онгоцны түлшийг худалдан авч, нийлүүлдэг байсан бол харин одоо хамтарсан компаниар нь дамжуулан үйлдвэрлэгчийн үнээр нийлүүлэх боломжтой болсон гэсэн үг" юм.

Уг Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн нэмэлт өөрчлөлт нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөх аж.

Мөн тус яамнаас онгоцны түлшийг ОХУ-аас өөр улсаас авах боломж байсан эсэхийг асуухад "Манай улс БНХАУ-аас түлш авах тохиолдолд манай онгоцны буудлын түлш хадгалах сав нь зөвхөн нэг төрлийн түлш хадгалах стандарттай тул ТС-1 төрлийн түлшнээс бусад буюу БНХАУ-ын стандартын түлш таардаггүйгээс гадна үнийн хувьд харьцангуй өндөр байдаг. Харин өөр улсаас гэвэл зардал, тээвэрлэлтийн хувьд хүндрэлтэй.

Манай улсад Газрын тосны үйлдвэр ашиглалтад орсны дараа эхний ээлжид үйлдвэрээс гарч байгаа шатахуунаар нисэх онгоцны буудлын түлшийг хангаж, дараа нь шаардлагатай байгаа газрын тосны бүтээгдэхүүнийг ОХУ-аас авна гэж тооцоолсон. Онгоцны түлш нь Монгол Улсын газрын тосны нийт хэрэглээний хоёр хувийг бүрдүүлдэг"  гэлээ.

Бусад мэдээ

Аж үйлдвэрийн паркийн цогц төлөвлөлт хийжээ

Аж үйлдвэрийн паркийн цогц төлөвлөлт хийжээ

Эмээлт эко аж үйлдвэрийн парк НӨААТҮГ-ийн техник, эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвл

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо Сэлх орчмын зуслангийн бүсэд ажиллажээ

ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо Сэлх орчмын зуслангийн бүсэд ажиллажээ

Ажлын хэсгийн ахлагч, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо Нийслэлийн Байгаль орчны газар , Экологийн Цагдаа

Ариунзул С.
Ариунзул С.