fitness
  • 363 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-21

Шадар сайдын ивээл дор 14 дэх удаагаа “Эрсдэлийн үндэсний форум”-ыг зохион байгуулав. Энэ хүрээнд эрсдэлийн баатар шилдэг иргэн, мэргэжилтэн, аж ахуйн нэгжийг шалгаруулж, шагнал гардууллаа.

“Эрсдэлийн баатар шилдэг аж, ахуйн нэгж”-ээр  “Баялаг энержи ресурс” ХХК, “Эрсдэлийн шилдэг мэргэжилтэн”-ээр Төв аймгийн Онцгой байдлын газрын Зуунмод сум дахь Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн Гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Д.Оюунбаатар, “Эрсдэлийн шилдэг иргэн”-ээр Монголын пажеро клуб тус тус тодорч, 20 сая төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ.

Ахлах ахлагч Д.Оюунбаатар нь Онцгой байдлын байгууллагад 19 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Ажиллах хугацаандаа ахуйн болон ой, хээрийн гал түймэр, үер, усны ослын 256 удаагийн дуудлагаар 40128 цагийн үүрэг гүйцэтгэхдээ 102 хүний амь нас, аж ахуй нэгж, байгууллага, ард иргэдийн  тэрбум гаруй төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

skip-share

Малчдад хүнс, эм бэлдмэл, малын өвс, тэжээл хүргэх, малын бэлчээр гаргах, сум руу зорчдог төв зам болон бусад шаардлагатай зэрэг нийт 3345 км автозамыг гаргах ажлыг амжилттай зохион байгуулсан.

Тухайлбал, 2023 онд  Төв аймгийн Зуунмод сум тагтан дээр эд хогшил шатаж байна гэсэн дуудлагын дагуу ажиллаж, 24 иргэнийг утаажилтын бүсээс гаргаж, амь насыг нь авран хамгаалсан. Сэргэлэн сумын нутаг “Хүрэн дэл” гэх газарт аймгийн төвөөс 31км-т хоёр автомашин цасанд суусан дуудлагаар үүрэг гүйцэтгэж, автомашиныг татан гаргаж, 50-86 насны 11 иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Мөн Төв аймгийн Эрдэнэ, Архуст, Баяндэлгэр, Баянжаргалан, Баян, Мөнгөнморьт зэрэг өвөлжилт хүндэрч зудын өндөр эрсдэл үүссэн сумын 700 гаруй малчин өрхийн 2100 гаруй иргэнд хүнс, эм бэлдмэл, малын өвс, тэжээл хүргэх, малын бэлчээр гаргах, сум руу зорчдог төв зам болон бусад шаардлагатай зэрэг нийт 3345 км автозамыг гаргах ажлыг амжилттай зохион байгуулсан.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Бусад мэдээ

Өнөөдөр сондгой тоотой автомашин хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр сондгой тоотой автомашин хөдөлгөөнд оролцоно

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2023 оны 12 дугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31 хүр

Нүүрсний хулгайн гэх 40 их наяд төгрөгийн ЗАДАРГАА

Нүүрсний хулгайн гэх 40 их наяд төгрөгийн ЗАДАРГАА

УИХ-ын гишүүн Т.Доржханд 40 их наяд төгрөгийн нүүрс хулгайд алдагдсан гэх тоон мэдээллийг олон нийтэ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.