fitness
  • 87 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-21

НЗДТГ Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” үйл ажиллагааны хүрээнд сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгдөг.

Энэ сарын өдөрлөг маргааш буюу арваннэгдүгээр сарын 22-нд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүд болох “Драгон”, “Мишээл” экспо, “Дүнжингарав” , Баянхошуу, Хорооллын эцэст байрлах “Е-март”-д болно.

Мөн 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар иргэдэд хууль, эрх зүйн анхан шатны зөвлөгөөг үнэ төлбөргүй өгөх юм.

Иргэн та маргааш 09:00-17:00 цагийн хооронд Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд очиж, дээрх утсаар холбогдож, иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүлийн, гэрээний эрх зүй зэрэг өөрт тулгарч буй хууль, эрх зүйн асуудлаар үнэ төлбөргүй зөвлөгөө, туслалцаа авах боломжтой.

Бусад мэдээ

Өнөөдрөөс нэгдүгээр эгнээгээр зөвхөн НИЙТИЙН ТЭЭВЭР явна

Өнөөдрөөс нэгдүгээр эгнээгээр зөвхөн НИЙТИЙН ТЭЭВЭР явна

Нийтийн тээврийн газраас мэдээлэл гаргажээ.

Ерөнхий сайд БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хилийн боомтуудын холболтод дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Ерөнхий сайд БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хилийн боомтуудын холболтод дэмжлэг үзүүлэхийг хүслээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны уулзалт хийж, яриа хэлэлцээний т

Ариунзул С.
Ариунзул С.