fitness
  • 702 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-22

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчмын явган хүний гарцад замын хөдөлгөөний дүрэмд заасан тэмдэг, тэмдэглэгээгээр лед гэрлэн гарц суурилуулж туршиж байна. Энэ ажлыг нийслэлээс дэмжин, 102 байршилд хийхээр нийслэлийн энэ оны төсвийн тодотголд тусгажээ. 

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил, агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Сургууль орчмын бүс дэх хүүхэд хамгааллыг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэд хэдэн ажлыг хийхээр Нийслэлийн энэ оны төсвийн тодотголд тусгасан. Тухайлбал, хар цэг буюу зам тээврийн осол ихээр гардаг байршлуудыг судалж, тухайн байршлуудад лед гэрлэн гарц хийхээр төсвийг шийдсэн. Энэ оны эхний есөн сард 379 хүүхэд зам тээврийн ослын улмаас гэмтсэн. Тэдний 65 хувь нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч явахдаа осолд өртжээ. Ослын шалтгаан нөхцөлийг харвал үзэгдэх орчин хязгаарлагдсан, гэрэлтүүлэг хангалтгүй байгаагаас үүдэлтэй. 07:00-08:00, 17:00-20:00 цагт осолд өртөх эрсдэл өндөр байна. Тиймээс хүүхдүүдийн хичээлдээ ирэх, тарах цагаар нь явган хүний гарцын гэрэлтүүлгийг сайжруулж, урьдчилан сэргийлэх шаардлагатай” гэв.

skip-share

Энэ оны эхний есөн сард 379 хүүхэд зам тээврийн ослын улмаас гэмтсэн.

Хар цэгийн судалгаагаар 70 гаруй сургууль орчмын гэрэлтүүлэг сайн, 102 байршилд ямар ч гэрэлтүүлэггүй, харанхуй байгаа юм. Тиймээс гэр хорооллын харанхуй бүсэд лед гэрлэн гарц байрлуулна. Уг ажлыг хийхдээ нийслэлээс болон НИТХ-ын Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх сангаас төсөв гаргаж, дүүргүүд хариуцан хийнэ. Одоогоор туршилтаар, нийгмийн хариуцлагын хүрээнд  2, 11, 48, 50 дугаар сургуулийн орчимд лед гэрлэн гарц хийсэн, цаашид мөн хурд сааруулагчийг сайжруулахаар төлөвлөжээ. 

“Алтан нутуг гэрэгэ” ХХК-ийн захирал Т.Сансар “Гэрлэн гарцыг байршуулснаар зам тээврийн осол гарах эрсдэлийг бууруулахад нөлөөтэй. Хар бараан өнгийн хувцастай хүнийг жолооч харанхуйд 20 метрийн зайнаас хардаг гэх судалгаа бий. Жолоочийн самбаачлах хугацаанаас шалтгаалж осол гарах эрсдэл өндөр байдаг. Лед гэрлэн гарцын гэрэл бараан хувцастай хүний дээрээс тусах тул жолоочид явган зорчигчийг харах боломжийг тодорхой хэмжээнд хангана. Монголд анх удаа хийж байна, туршилт тул илүү сайжруулна” гэлээ.

Ташрамд дурдахад, ОХУ 2019 оноос эхлэн “Аюулгүй чанартай зам” үндэсний төслийг хэрэгжүүлж, явган хүний гарцын үзэгдэх орчныг сайжруулах зорилгоор лед проекторыг ашиглан явган хүний гарцын үзэгдэлтийг сайжруулжээ. Энэ нь шөнийн цагаар явган хүний гарцын тэмдэглэлийг тодруулах, явган зорчигчийн харагдах байдлыг сайжруулах, жолоочид анхааруулах зорилготой.

Бусад мэдээ

Элчин сайд С.Энхбаяр Итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайд С.Энхбаяр Итгэмжлэх жуух бичгээ барилаа

Монгол Улсаас Бүгд Найрамдах Филиппин Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Энхбаяр энэ сарын 5-нд Бүгд Найрамдах Филиппин Улсын Ерөнхийлөгч Фердинанд Ромуалдез Маркос Жуниорт Итгэмжлэх жуух бичгээ барив.

Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгнө

Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгнө

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гишүүнээс нь түдгэлзүүлэх асуудлаарх нууц санал хураалтад 30 гишүүн түү

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.