fitness
  • 458 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-22

Нийслэлийн түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан метротой болох шийдвэр гаргасан талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Улаанбаатар хотод метротой болох асуудлыг Засгийн газрын хуралдаанд арваннэгдүгээр сард танилцуулсан.

Өнөөдрийн хуралдаанаар их хэмжээний багтаамжтай тээврийн хэрэгсэл буюу метроны танилцуулгатай холбоотойгоор ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх, 12 дугаар сард багтаан тендер зарлах үүргийг өглөө. ТЭЗҮ-ийг боловсруулах, зураг төслийг хийх мөнгийг нийслэлийн төсвөөс гаргахаар боллоо.

Метротой холбоотой ТЭЗҮ-ийг 2013 онд ЖАЙКА, 2011 онд КОЙКА, 2022 онд БНХАУ-ын төмөр замын дөрөвдүгээр товчоо хийсэн байдаг. Эдгээрт үндэслэн метроны ТЭЗҮ-ийг хийх боломж бүрдэж байгаа.

Газар доогуурх тээврийн хэрэгсэл буюу метро барих шийдвэр Засгийн газрын түвшинд анх удаа гарлаа" гэв

Бусад мэдээ

2024 онд ашиглалтад орох Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцны ТӨСӨӨЛӨЛ ЗУРАГ

2024 онд ашиглалтад орох Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарцны ТӨСӨӨЛӨЛ ЗУРАГ

Түгжрэлийг бууруулах зорилгоор нийслэлийн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулахаар болсон байдаг. Энэ

Сонгуулийн Ерөнхий Хорооноос 17:00 цагийн байдлаарх ирцийг танилцууллаа

Сонгуулийн Ерөнхий Хорооноос 17:00 цагийн байдлаарх ирцийг танилцууллаа

Улсын Их Хурал(УИХ)-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Энэ удаагийн сонгуу

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.