2023-2024 оны шөнийн тарифын хөнгөлөлтөд зарцуулах 33 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгасан бөгөөд, Эрчим хүчний сайдын багцад суулгасан байна. Улмаар хөнгөлөлт энэ сарын 1-нээс эхэлж төлбөрийн үлдэгдэлгүй гэр хорооллын хэрэглэгчид хамрагдаж байгааг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас мэдэгджээ.
Гэр хорооллын 2 тарифт тоолууртай хэрэглэгчдийн шөнийн 21:00 цагаас өглөөний 06:00 цаг хүртэлх цахилгааны хэрэглээнд хөнгөлөлт үзүүлдэг.
Хөнгөлөлт үзүүлэх нэг сарын хэрэглээний дээд хязгаарыг 220В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 700кВт.цаг, 380В хүчдэлийн түвшинтэй хэрэглэгчдэд 1500кВт.цагаар тогтоож 100 хувиар хөнгөлдөг. Харин 100 хувиас дээш гарсан хэрэглээний цахилгааны тарифыг 50 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлэхээр Эрчим хүчний зохицуулах хорооноос тогтоосон.
Шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах хэрэглэгчдэд дараах шаардлага тавигддаг. Үүнд: