fitness
  • 283 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-24

Пауэрлифтинг, гимнастик, туухай, хүндийг өргөлт зэрэг спортын олон төрлийн цогц дасгал, хөдөлгөөн, элемент агуулдаг кроссфитын спорт сүүлийн жилүүдэд манай хүүхэд залуусын дунд эрчимтэй хөгжиж байгаа билээ. Тэгвэл манай тамирчид ДАШТ-нд энэ төрлөөр анх удаагаа оролцох гэж байна.

Олон улсын фанкшнл фитнесс холбооны (IF3) дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-26-ны өдрүүдэд Норвеги Улсын Осло хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэхүү тэмцээнд холбоонд албан ёсны бүртгэлтэй 63 улс орны 600 гаруй тамирчид оролцож, ганцаарчилсан эрэгтэй, эмэгтэй, 4 хүний бүрэлдэхүүнтэй багийн төрлөөр хүч, ур чадвар, хурд, тэсвэр, тэсрэлт, холимог дасгалын ачаалал даах чадвар гэсэн үндсэн 6 төрлийн дасгалаар өрсөлдөх өж.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Herbalife компанийн фитнес зөвлөх Роки буюу Д. Доржнамжим, Б. Марал-Эрдэнэ нар оролцох гэж байна.

Роки нь кроссфитын спортын Монгол Улсын 6 удаагийн аварга, хүндийн өргөлтийн ОУХМ бол Б. Маралмаа нь кроссфитын спортын Монгол улсын 3 удаагийн аварга, хүндийн өргөлтийн спортын дэд мастер цолтой, манай шилдэг тамирчид юм. Тэд энэ оны 5-р сард Өмнөд Солонгос улсад зохион байгуулагдсан International Functional Fitness (IF3)- Asian Championship тэмцээнд тус бүрийн ангилалдаа тэргүүн байр эзэлж дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан юм.

Сонирхуулахад IF3 дэлхийн холбоо нь 63 гишүүн улстай бөгөөд Монгол улс Азийн 14 дах улсаар элсэн орж байсан юм. Ирэх жилийн IF3 дэлхийн аваргын тэмцээн Унгар Улсад зохион байгуулагдана.

Бусад мэдээ

Монгол Улсын иргэд Вьетнам Улс руу визгүй зорчдог болно

Монгол Улсын иргэд Вьетнам Улс руу визгүй зорчдог болно

Монгол Улсын иргэд 2024 оны гуравдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Вьетнам Улс руу визгүй зорчдог болно

Төрийн үйлчилгээний албанаас 2021 онд 195 хүн өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан бол 2022 онд 13,407-д хүрчээ

Төрийн үйлчилгээний албанаас 2021 онд 195 хүн өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан бол 2022 онд 13,407-д хүрчээ

Төрийн захиргааг харахаар 10-15 хувь, төрийн тусгай 40 орчим хувь, төрийн үйлчилгээний албаныхан 8.6

Ариунзул С.
Ариунзул С.