fitness
  • 587 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-27

Цагдаагийн байгууллагад 2023 оны 11 дүгээр сарын 24-ний орой 20:00 цагийн орчим "Арван жилийн хүүхдүүд гартаа мод барьчихсан хоорондоо зодолдох гээд байна" гэх дуудлага, мэдээлэл иржээ.

Дуудлагын дагуу шалгахад ерөнхий боловсролын ...дугаар сургуулийн сурагчид цахим орчинд мэдээлэл түгээж бүлэг бөөгнөрөл үүсгэсэн бөгөөд хоорондоо зодолдсон асуудал байхгүй, хүүхэд гэмтэж бэртээгүй байна.

Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс насанд хүрээгүй 20 хүнийг эцэг, эх, асран хамгаалагчид хүлээлгэн өгч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа. Мөн асуудал даамжрахаас урьдчилан сэргийлж хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчдыг дуудан уулзаж, зөвлөгөө мэдээлэл өгч байна.

Эх сурвалж: ЦЕГ

Бусад мэдээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг чөлөөлөлгүйгээр, бүрэн эрхийг түдгэлзүүллээ

УИХ-ын гишүүдийн зүгээс Н.Номтойбаяр гишүүнийг шууд чөлөөлөх асуудлыг хэлэлцэж болохгүй. Эхлээд түдг

Ариунзул С.
Ариунзул С.