fitness
  • 422 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-27

Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд болон 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан шинэхэн агаарын хөлөг ийнхүү нэмэгдэж байгаа нь Монгол Улсын аялал жуулчлалын хөгжил, гаднын орнуудаас дотоод руу чиглэл урсгал нэмэгдэхэд онцгой ач холбогдолтой юм.

Аэро Монголиа ХХК 143 суудалтай шинэ Airbus A319-115 агаарын хөлгөө хүлээн авснаар Сөүл, Токио болон Ханой зэрэг Азийн аялал жуулчлалын гол бүсүүд рүү олон давтамжтай нислэг үйлдэх боломж бүрдэж байна. Түүнчлэн үндэсний агаарын тээвэрлэгчийн хувьд иргэддээ харьцангуй хямд зардлаар гаднын улсууд руу зорчих нөхцөлийг илүү нээлттэй болгож буйг онцлох нь зүйтэй.

Шинэ агаарын хөлөг хүлээн авсантай холбогдуулан зарласан урамшууллууд:

  • Аэро Монголиа ХХК-ийг сонгосон зорчигчид 2023 оныг дуустал Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд 28кг, Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд 25кг ачаа тээштэй зорчино.

 
  • 0-12 насны аялагчид Сөүл, Токио болон Хөх хот чиглэлд үнэ төлбөргүй зорчих ба зөвхөн такс хураамжийг төлнө.

зураг
 
  • Сөүл-Улаанбаатар чиглэлд @AirmarketKorea компаниас тийз худалдан авсан тохиолдолд 42 кг ачаа тээштэй зорчих боломжийг зорчигчдодоо олгож байна. Том тээш 32 кг, гар тээш 10 кг /хоёр жижиг тээш/ байна.

зураг


Бусад мэдээ

Засгийн газрын хуралдаанаар 12 асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаанаар 12 асуудал хэлэлцэж байна

Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болж байна.

Хөгжлийн Банкны зээлтэй холбоотой өнөөдрийн сонсголд 59 гэрч оролцоно

Хөгжлийн Банкны зээлтэй холбоотой өнөөдрийн сонсголд 59 гэрч оролцоно

Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн я

Ариунзул С.
Ариунзул С.