fitness
  • 411 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-28

д холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Тус хэргийг шүүхээс цагаатгасан ч энэ шийдвэрийг прокурор эсэргүүцсэн тул дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон юм.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас эрүүл ахуйн шаардлага хангаагүй махан бүтээгдэхүүнийг худалдах, түгээхийг завдсан гадаадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-нд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.

“Эм Ди Си Пи” ХХК-ийн  захирал, БНХАУ-ын иргэн Ч.Б нь Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн баруун дэнжид байрлах байранд “Мах боловсруулах үйлдвэрлэл”-ийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг 2018 онд авсан байна.

Улмаар 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 234 мянган кг мах, махан бүтээгдэхүүнийг дулааны аргаар боловсруулж бэлтгэхдээ нянгийн ерөнхий тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, амь нас хохироож болох нянтай, эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүнийг зориуд худалдах, түгээхийг завдсан.

skip-share

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг энэ оны тавдугаар сард хэлэлцэн нянгийн бохирдолтой мах бэлтгэж, борлуулахыг завдсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж байв.

Мөн Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Ховор ургамлын жагсаалт”-д орсон зүүн гарын гоёо гэх ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.12 дугаар зүйлийн 4, 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн энэ оны гуравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байсан.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэргийг энэ оны тавдугаар сард хэлэлцэн нянгийн бохирдолтой мах бэлтгэж, борлуулахыг завдсан гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгаж байв. Харин ховор ургамлын жагсаалтад багтдаг зүүн гарын гоёог зохих зөвшөөрөлгүй хадгалсан үйлдэлд нь торгох ял оноожээ.

Гэвч анхан шатны шүүхийн эл шийтгэх, цагаатгах тогтоолыг Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ханджээ. Тус шүүхээс прокурорын эсэргүүцлийг үндэслэлтэй хэмээн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болжээ.

Бусад мэдээ

"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

"ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ" ХХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

“Тавантолгой түлш” ХХК-ийн Төлөөлөл удирдах зөвлөлийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороо нь Компанийн туха

Сүхбаатар жанжин 1922 онд болсон анхны улсын наадмын сурын харваанд түрүүлж байжээ

Сүхбаатар жанжин 1922 онд болсон анхны улсын наадмын сурын харваанд түрүүлж байжээ

Өнөөдөр (2020.020.02) Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 127 жилийн ой тохиож байна. Түүний мэндэлсэ

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.