fitness
  • 229 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-28

Google компани арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн удаан хугацаанд ашиглагдаагүй Gmail хаягт хадгалагдсан хувийн мэдээллүүд, фото зургуудыг устгах болсныг өчигдөр зарлажээ.

“Энэ оны сүүлээр бид 2 жилээс дээш хугацаанд нэвтрээгүй Google Account хаягуудыг болон тэдгээрт хадгалагдаж буй контентуудыг (тухайлбал Google Workspace (Gmail, Docs, Drive, Calendar), Google Photos) устгах болно” гэж тус компанийн бүтээгдэхүүний менежмэнт хариуцсан дэд захирал Рут Кричели тавдугаар сард зарлаж байсан юм.

Тэгвэл энэ арга хэмжээ арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэхээр болжээ.

Мэдээллээ устуулалгүй авч үлдэхийн тулд хоёр жил тутамд ядаж нэг удаа нэвтрээд имэйл нээж унших, YouTube видео үзэх, Google-ээр мэдээлэл хайх зэрэг үйлдэл хийх хэрэгтэй юм байна.

Ийм арга хэмжээ авах болсон шалтгаан нь системийн аюулгүй байдалтай холбоотойг Кричели тухайн үед тайлбарлаж байсан юм.

Тухайлбал ашиглагдахаа больж, хаягдсан хаягуудын ихэнх нь 2 алхамт баталгаажуулалтгүй (2-step-verification) байдаг тул халдлагад өртөх магадлал 10 дахин өндөр гэж үздэг байна.

Google-ийн шийдвэрийг зарим хүмүүс шүүмжилжээ.

Тухайлбал нас барсан хүмүүсийн контентыг устгах нь зөв эсэхэд эргэлзэж байгаагаа зарим нь илэрхийлцгээж байна.

Meta, Microsoft зэрэг компаниуд нас барсан хүмүүсийн контентыг ойр дотны хүмүүст нь хэрхэн шилжүүлэх арга замыг тодорхойлсон байдаг. Google-д бас ийм боломж байдаг ч бусадтай харьцуулахад илүү хэцүү нөхцөл шаардлагатай гэнэ.

2019 онд Оксфордын их сургуулийн гаргасан тооцооллоор 2070 онд Фэйсбүүк платформд нас барсан хүмүүсийн хуудасны тоо амьд хүмүүсийнхээс давах ажээ.

 

Эх сурвалж: Business Insider

Бусад мэдээ

ОХУ-ын Засгийн газраас үзүүлсэн 8500 тонн хүчит тэжээлийн эхний ээлжийг хүлээн авлаа

ОХУ-ын Засгийн газраас үзүүлсэн 8500 тонн хүчит тэжээлийн эхний ээлжийг хүлээн авлаа

ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсад тохиолдоод байгаа цаг агаарын нөхцөл байдал, хаваржилтын хүндрэл

Монгол Улсын бодлогын орчин, практик чадавхыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын бодлогын орчин, практик чадавхыг бэхжүүлэх нь” төсөл хэрэгжиж эхэллээ

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (UNCTAD) хамтран 20

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.