fitness
  • 214 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-30

Өнгөрсөн хавар БНСУ-ын сүлжээ кофе шоп “Coffee namu” Монголд нээгдсэн тухай мэдээлж байсан билээ. Тэгвэл тус сүлжээ энэ сарын 16, 17, 18-ны өдрүүдэд хоёр дахь салбараа Сентрал Тауэрийн (Central Tower) хоёр давхарт албан ёсоор нээснийг дуулгахад таатай байна.

Тиймээ, энэ мэдээг дуулгахад үнэхээр таатай байгаагийн учир нь хотын төвийн зүрхэн хэсэгт завгүй амьдралын хэмнэлээс түр амсхийн, хэсэгхэн зуур тухлан суух боломжтой газар нэгээр нэмэгджээ. Намуухан жааз хөгжим, чанартай кофе, амтат бялуу, цонхоор харагдах, танил дотно Дуурь Бүжгийн Эрдмийн театр.

зураг
 

Coffee namu-гийн хамт олон Сентрал салбарын нээлтийн өдрүүдээрээ бүтээгдэхүүнүүддээ олон янзын хямдрал, урамшуулал зарласны дунд зүсэм бялуу 1+1 урамшуулал үйлчлүүлэгчдийг хамгийн ихээр татаж, уртаас урт оочир дараалал үүсгэснээс харахад амт чанараараа хэрэглэгчдээ хэдийн татаад эхэлсэн бололтой.

Үнэхээр ч эндэхийн бялуунууд чанартай, органик орц найрлагатайгаас гадна гар аргаар урладгаараа онцлог ажээ.

зураг
 
зураг
 

Мөн “Coffee namu” Сентрал салбарт компанийн үндсэн концепцын дагуу “Nomadd” брэндийн арьсан эдлэл болон Apple компанийн албан ёсны эрхтэй adapter, usb зэрэг гар утасны дагалдах хэрэгслүүд зарагдахын сацуу “Nomad Publishing”-ийн номууд худалдаалагддаг. Ташрамд дурдахад нээлтийн өдрүүдээр “Nomadd” брэндийн Bi-fold white wallet хийгээд “Nomad Publishing”-ийн Бүтээ номууд шинээр худалдаанд гарчээ.

зураг
 

Уншигч та өнөөгийн завгүй амьдралын хэмнэлд түр амсхийн, өөрийн цаг хугацааг тодотгож, “энэ мөч”-өө анзаарахыг хүсвэл хотын төвийн зүрхэн хэсэгт байрлах “Coffee namu” Сентрал салбараар зочлоод үзээрэй.

Хаяг:

  • Салбар 1, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, IC Tower 2 давхарт
  • Салбар 2, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Central Tower 2 давхарт

Утас: 7772-4422

www.facebook.com/coffeenamumongolia
www.instagram.com/coffeenamumongolia

Бусад мэдээ

Цэвэр эрчим хүчийг дэмжих тусламжийн хөтөлбөрийг АНУ-аас зарлалаа

Цэвэр эрчим хүчийг дэмжих тусламжийн хөтөлбөрийг АНУ-аас зарлалаа

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID буюу ОУХА) нь цэвэр эрчим хүч рүү шилжих үйл явцыг хөнгөв

Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмлээ

Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны гуравдугаар сарын 20-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн ши

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.