fitness
  • 405 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-30

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар томилогдсон ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов манай улсад иржээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг өчигдөр хүлээн авч уулзсан байна.

Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад бензин, дизелийн тогтвортой нийлүүлэлт тасалдах болсон. Нүүрсний экспорт өссөн тул дизелийн хэрэгцээ эрс нэмэгдсэн. Цаашид ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд шуурхай зохицуулалт хийх хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажиллах, урт хугацаанд тогтвортой үнээр газрын тосны бүтээгдэхүүнийг шаардлагатай хэмжээгээр хангах асуудал нэн чухал хэвээр байгаа"-г хэлээд Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлтийг нэн тэргүүнд саадгүй, тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд Оросын талаас анхаарч ажиллах хүсэлт тавьжээ.

Мөн Монгол, ОХУ-ын худалдааны тэнцлийг сайжруулах, УБТЗ-ын өргөтгөл шинэчлэл, эрчим хүчний салбарт олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хамтарч хэрэгжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулах, Улаанбаатар, Москва хотуудын харилцааг гүнзгийрүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлд хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар талууд санал солилцсон байна.

зураг
 
зураг
 

 

Эх сурвалж: ЗГХМОНХА

Бусад мэдээ

Хөдөлмөрийн насны иргэдийн нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлдэг

Хөдөлмөрийн насны иргэдийн нас баралтын шалтгааны 77 хувийг халдварт бус өвчин эзэлдэг

ЭМЯ, НЭМҮТ хамтран ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах

Т.Оюунчимэг: Тарвага байгальд хэрэгтэй экосистемийн нэг хэсэг болохоос таны идэх хүнс биш

Т.Оюунчимэг: Тарвага байгальд хэрэгтэй экосистемийн нэг хэсэг болохоос таны идэх хүнс биш

Байгаль орчин, ан амьтныг хамгаалахад иргэн бүрийн үүрэг оролцоо чухал гэдгийг доктор, профессор Т.Оюунчимэг зөвлөж байна. Тарвага таны идэх зүйл биш. Энэ нь байгальд хэрэгтэй экосистемийн нэг хэсэг гэдгийг тэрбээр хэлсэн юм.

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.