fitness
  • 240 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-11-30

Гаалийн ерөнхий газрын Шуудан илгээмжийн гаалийн газраас төрийн үйлчилгээг олон нийтэд шуурхай хүргэх, ил тод байх, гааль - бизнесийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор "Эерэг нөлөө" өдөрлөгийг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулав.

Өдөрлөгт шуудангийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд болон цахимаар өөрөө мэдүүлэх үйлчилгээг идэвхтэй хэрэглэгч 34 байгууллагын төлөөлөл оролцлоо. Өдөрлөгийн үеэр Гаалийн байгууллагаас “Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр”, гаалийн хяналт, Бүрдүүлэлтийн нэгдсэн төв, цахим бүрдүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн бол аж ахуйн нэгжүүдийн зүгээс шуудан илгээмжийг шуурхай хүлээн авах, явуулахад харилцан уялдаа холбоог сайжруулах, цахимжуулалт дээр эерэг үр дүн гарч байгааг онцлов.

Цаашид худалдааг хөнгөвчлөхөд анхаарах зүйлсийн талаар санал, бодлоо илэрхийллээ. Саналыг бодит ажил болгоход анхаарч ажиллана хэмээн гаалийн байгууллагаас мэдээлэв.

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Бусад мэдээ

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр эхэллээ

Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл өнөөдөр эхэллээ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл эхэллээ. Энэ жил 39,

1072 хувьцааны ногдол ашиг тараавал хүн бүрд 25 мянган төгрөг ногдоно

1072 хувьцааны ногдол ашиг тараавал хүн бүрд 25 мянган төгрөг ногдоно

Нэр бүхий иргэдийн төлөөлөл өнгөрсөн долоо хоногт 1072 хувьцааны ногдол ашгийг сар шинийн баяраас өм

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.