Монгол Улсад шинжлэх ухааны мал эмнэлгийн алба үүсэн байгуулагдсаны 100 жилийн босгон дээр Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн чуулганы хуралдаанаар мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулж соёрхон батлагдлаа.
Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлагдсанаар мал аж ахуйн салбарын хууль эрхзүйн давхардлыг арилж, Монгол улсын мал эмнэлгийн алба тусгай чиг үүрэгтэй болж, үйл ажиллагаагаа олон улсын жишгээр явуулах хууль эрхзүйн орчин бүрдлээ.
Мянга мянган малын эмч нарын, малын эрүүл мэнд, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний олон улсын зах зээлд гаргахад Мал эмнэлгийн байгууллага бүрэн баталгаа гаргах чиг үүргээ 22 жилийн дараа хуулиар баталгаажуулан буцаан авч ирлээ.
Ингэснээр Монгол улсын байгалийн цэвэр, бэлчээрийн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлсэн түүхэн үйл явдал болж байна.
Эх сурвалж: МЭЕГ