Монгол улсад шинжлэх ухааны
үндэслэлтэй мал эмнэлэг, үржлийн алба байгуулагдсаны
100 жилийн ой тохиож байна. Ойн
хүрээнд Монголын
мал зүйч, үржүүлэгчдийн их хурал боллоо. Уг хуралд 21
аймаг, нийслэлээс сонгогдон ирсэн
төлөөлөгчид оролцож, Монголын
мал зүйч үржүүлэгчдийн
холбоо нэрээ “Монголын мал зүйч үржүүлэгчдийн үндэсний
холбоо” болгон өөрчилж, холбооныхоо дүрмийг шинэчлэн баталж,
тэргүүн болоод удирдах зөвлөлийн гишүүдээ шинэчлэн батлав.
Монголын мал зүйч, үржүүлэгчдийн үндэсний холбоо бол энэ салбарын гурван том холбооны нэг. Энэ утгаараа үүрэг хариуцлага, аливаа асуудалд оролцох хандлага, бодлого чиглэл гээд бүгд чухал. Тэр дундаа төр, хувийн хэвшлийн харилцаа хамтын ажиллагаа идэвхижих ёстой энэ цаг үед төр зарим чиг үүргээ төрийн бус байгууллагаар дамжуулж хэрэгжүүлэх хэрэгцээ гарч буй. Бусад улс орнуудад төрийн бус байгууллага нь төрийн чиг үүргүүдийг хүлээдэг. Өнөөдрийг хүртэл төрийн ажил сайн явахгүй байна гэдэг бол төрд, тухайн салбар яаманд бодлогын 3-5 мэргэжилтэн байгаа, тэр нь 21 аймаг, 9 дүүрэгт хүрэх хэрэгжүүлэх ажлыг хийж чаддаггүй атлаа төрийн хэрэгжүүлэх ажлыг өөр дээрээ авчихсан байдагтай холбоотойг Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны дарга Л.Эрхэмбаяр хэлж байв. Мөн тэрээр цаашид төр хувийн хэвшлийн харилцаа холбоог улам төгөлдөржүүлэх цаг болсоныг онцлов. Гадны зарим улс оронд мөрдөгддөг шиг төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажил, хяналт дор аливаа төсөв мөнгөө хуваарилж, хаана ямар асуудлаа шийдэх бэ гэдгээ ярилцдаг болох ёстой гэсэн байр суурийг мөн илэрхийлэв. Мал зүйч үржүүлэгчдийн холбоо зөвхөн мал зүйчдийг гишүүнээ болгож байсан бол үржүүлэгчид, фермэрүүд болоод малчдаар хүрээгээ тэлжээ. Мөн ТББ-ууд хоорондоо бие биенийхээ гишүүн болох процесс эрчимтэй явагдаж эхэлсэн байна. Жишээ нь, Мал зүйч үржүүлэгчдийн холбооны гишүүнээр Монголын тариаланчдын үндэсний холбоо элсэн орсон аж. Энэ мэт холбооны үйл хэрэг улам өргөжиж, малчид, тариаланчид бүгд анхаарч эхэлсэн нь өнгөрсөн хугацаанд тус холбоо хэрхэн амжилттай ажилласныг баталж байна.
Сүүлийн жилүүдэд байгаль цаг уурын огцом өөрчлөлтүүд гаарч байна. Малын тоо толгойн өсөлт, бэлчээрийн доройтол зэрэг асуудал ч шүдний өвчин болсон. Тэгвэл энэ бүхэн Монголын мал аж ахуйг хөтлөн удирдах арга хэлбэрт шинэ бодлогоор хандахыг шаардаж байгаа. Өвөл хаварт малыг өлсгөхгүй, тураахгүй нэмэлт тэжээлээр тэжээж, нөөцөлсөн бэлчээрт төллүүлж, зун намартаа бэлчээрээр тарга хүч авхуулах чиглэлд нийтээрээ хөтлөх цаг болжээ. Энэ арга хэмжээний үеэр салбартаа амжилт гаргасан нэлээд олон хүнийг урамшуулан шагнасан нь олон хүнд ташуур өглөө.
Нэмж хэлэхэд Монголын мал зүйч үржүүлэгчдийн үндэсний холбоо Монгол Улсын
нутаг дэвсгэрийн хэмжээнд 21 аймагт 21 салбар холбоотойгоор үйл ажиллагаа явуулдаг
нь онцлог аж. Тэр дундаа мэргэшсэн
12 салбар холбоотой болж, эдгээр холбоод нь бие даасан хуулийн этгээдээр бүртгүүлж, үйл ажиллагаагаа чилэл чиглэлээрээ явуулж байгаа гэдгийг хэлэх
ёстой. Тодруулбал, Монгол Улсад
суугаа гадаадын олон улсын байгууллагуудтай харилцдаг холбоод бий. Азийн
орнуудыг буюу Хятад, Япон улсыг , Орос ба шингений орнуудыг хариуцсан
салбар холбоо гэх мэт 12 салбар холбоо бие даасан үйл ажиллагаагаа
амжилттай, ахицтай явуулж байгаа аж. Ийнхүү
нийтдээ 33 салбар холбооноос
Монголын мал зүйч үржүүлэгчдийн үндэсний холбоо бүрдэж
байгаа
гэдгээрээ өндөр ач
холбогдолтойг тодотгон хэлье.