fitness
  • 619 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-06

2023 оны есдүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо, Тахилтын V буудлын орчимд 12, 13 настай хоёр охин сургуулийнхаа ойролцоо зам тээврийн осолд орсон.

Явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваад автомашинд мөргүүлсэн охидын нэг нь газар дээрээ нас барж, нөгөөх нь хүнд гэмтсэн.

Уг ослыг гаргасан 27 настай эрэгтэй жолоочийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийн 27 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

Тэгвэл нэг хүүхдийн аминд хүрч, нэг хүүхэд хүнд гэмтээсэн жолоочийн гэм буруугийн шүүх хурал СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр (2023.12.05) боллоо. Шүүх жолоочийг гэм буруутайд тооцон, нээлттэй хорих ангид 4 жил 6 сар хорих ял оноосон байна.

Холбогдох хуулиар бол, энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ.

Бусад мэдээ

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Нийтийн албан тушаалтны хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй нийтлэхийг хориглоно

ХУУЛИЙН ТӨСӨЛ: Нийтийн албан тушаалтны хувийн мэдээллийг зөвшөөрөлгүй нийтлэхийг хориглоно

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн /2023.01.19/ хуралдаанаар

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдөж замыг хаалаа

Хөшигийн хөндийн хурдны зам дээр 17 машин мөргөлдөж замыг хаалаа

Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 27-ны өглөө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.