fitness
  • 497 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-06

БНСУ-ын охидын хамтлаг болох “BLACKPINK” “YG” агентлагтай гэрээгээ сунгахаар болсныг агентлагаас нь мэдээлжээ.

Тэд 2016 онд дебютээ хийсэн бөгөөд тус агентлагтай хийсэн долоон жилийн гэрээний хугацаа нь энэ оны наймдугаар сард дуусгавар болсон. Талууд гэрээг цаашид сунгах эсэхийг хэлэлцэж байсан юм.

Гэрээг сунгах болсноор “YG” агентлаг “BLACKPINK” хамтлагийн шинэ дуу, тоглолтууд болон тэдгээрийг сурталчлах ажлыг үргэлжлүүлэн хариуцахаар болж байна.
Энэ талаар агентлагийн захирал Ян Хён-Сок “BLACKPINK хамтлагтай цаашид харилцаагаа үргэлжлүүлэх болсондоо баяртай байна. Энэ хамтлагийг хөгжмийн салбарт улам тод гялалзуулахын тулд чадах бүхнээ хийх болно” хэмээн ярив.

Хамтлагийн үйл ажиллагааг "YG" агентлаг үргэлжлүүлэн хариуцах болсон ч гишүүд хувь уран бүтээлчийн хувиар тус агентлагт харьяалагдах эсэхийг хэлэлцсээр байгаа аж.

Саяхан хамтлагийн гишүүдийг Английн Хаан Чарльз III  Британийн эзэнт гүрний хүндэт гишүүний одон медалиар шагнасан. 

Эх сурвалж: The Korea Times

Бусад мэдээ

Дэлхийн хамгийн баян хүн Бернард Арно

Дэлхийн хамгийн баян хүн Бернард Арно

“LVMH” группийн гүйцэтгэх захирал Бернард Арно хөрөнгөөрөө дэлхийд тэргүүлжээ. Ингэснээр Илон Маск д

2024 оны төсвийн тодотгол болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэхээр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана

2024 оны төсвийн тодотгол болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэлэлцэхээр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдана

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр дараах хуулийн төсөл болон үйл ажил

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.