Арванхоёрдугаар сарын 05-ны өдрийн 15:00-16:00 цагийн орчим Хэнтий аймгийн Өндөрхаан сумаас Бор-Өндөр сумын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан Ц, Н нар нь сураггүй болжээ. Энэ дуудлагыг 06-ны 01:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 54 настай эрэгтэй Ц, 51 настай эмэгтэй Н нарыг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 01:25 цагаас эхлүүлсэн бөгөөд эрлийг үргэлжлүүлж байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.