fitness
  • 348 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2022-12-22

Дархан-Уул аймгийн Хонгор суманд агаарын дугуй, хийлдэг чарга, картинг машин бүхий экстрем төв энэ сарын 24-нд нээгдэхэд бэлэн болжээ.

Энэ талаар "Saturn Extreme Mongolia" компанийг үүсгэн байгуулагч Д.Ганбаатар "Дархан-Уул аймгийн Хонгор суманд архи, согтууруулах ундаагүй, залуучуудад чиглэсэн бүс байгуулагдаж байгаа юм. Хонгор сумаас манай байгууллагыг дэмжээд хамтарч ажиллаж байна.

Агаарын дугуйны хувьд хоёр зам дээр унадаг дугуйгаар зэрэгцээд явах юм. Нэг талдаа туулах замын урт 110 метр. Хоёр талдаа 220 метр замыг туулна гэсэн үг. Өндрийн хязгаартай учир голдуу том хүмүүст зориулсан. Нэг тойроход 10,000 төгрөгийн үнэтэй. Манай төв 08:00-20:00 цагийн хооронд ажиллах хуваарьтай байгаа.

 
 
 
 

Агаарын дугуйн замыг инженерүүдээс зөвлөгөө авч, стандартын дагуу, сайн чанарын орос төмрөөр хийсэн, аюулгүй байдлыг хангасан гэж ойлгож болно. 

Цаашид Монголд агаарын бөмбөлөг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа, хоёр хүнийг нисгэгчийн мэргэжлээр төгсгөсөн. ИНЕГ-аас зөвшөөрөл авчихвал агаарын бөмбөлөг ниснэ. 300 гаруй жилийн түүхтэй агаарын бөмбөлөг манайхаас бусад улсад байдаг.

Залуучуудыг архи дарс, гар утаснаас хол байлгах зорилгоор энэ бүсийг байгуулж байна. Иргэдэд халуун цай, аарц, чацарганаар үйлчилнэ" хэмээн ярилаа.

Бусад мэдээ

Амар байна уу 2023" үзэсгэлэн худалдааны танхимд Үндэсний музейн хамт олон хүүхдүүдэд монгол тоглоом зааж, тоглуулж байна

Амар байна уу 2023" үзэсгэлэн худалдааны танхимд Үндэсний музейн хамт олон хүүхдүүдэд монгол тоглоом зааж, тоглуулж байна

"Амар байна уу-2023" үзэсгэлэн худалдаа Баянзүрх дүүрэг, Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд "Ши

Ашигт малтмалын хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхгүй байх шаардлага хүргүүллээ

Ашигт малтмалын хуулийн төслийг чуулганаар хэлэлцэхгүй байх шаардлага хүргүүллээ

Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 27-ны өдөр Шинэ намаас ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн на

Ариунзул С.
Ариунзул С.