ЦУОШГ-аас өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тус газрын дарга Г.Оюунжаргал "2023 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 70 орчим хувьд их (26% нэн их, 43% их), 26 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол дөнгөж 5 хувьд бага эрсдэлтэй байна. Аймгийн дүнгээр авч үзвэл Увс, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Ховд, Завхан, Говь-Алтай,
Үүний зэрэгцээ 12 дүгээр сарын 06-ний мэдээгээр нутгийн 71 орчим хувь нь цаг уурын ажиглалтын талбайн хэмжилтээр 1-36 см зузаан, хунгарласан газраа 50 гаруй см цасан бүрхүүлтэй болсон байна. Үүнээс хамгийн их нь Увс, Завханы нутгаар 10-36см байна зузаан цасан бүрхүүлтэй Мөн 11 аймгийн 30 суманд цагаан зудын нөхцөл бүрдсэн бол 12 аймгийн 48 сум цагаанаар зудархуу байдалтай байна. Үүний зэрэгцээ 11 дүгээр сарын 16-19-нд ихэнх нутгаар дулаарч цасан бүрхүүлийн өнгөн хэсэг хайлж мөсөн бүрхүүл үүссэн нь Малын бэлчээрлэлтийг улам хүндрүүлэх нөхцөл болж байна.
Арваннэг болон арванхоёрдугаар сар гарснаар цаг агаарын муудалт буюу аюулт, гамшигт үзэгдэл болсон. Арваннэгдүгээр сар гарсаар манай орны хэмжээнд гурван удаа цаг агаар муудсан. Тус сарын эхэнд буюу 3-5-ны өдрүүдэд нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурсан бол өмнөд хэсгээр салхи, шуургатай байсан. Улмаар төвийн аймгийн нутгууд хамгийн их хохирол амссан. Салхины хувьд 11 секунд метр хүрч, цасан шуурга шуурч, улсын хэмжээнд долоон хүн амь эрсэдсэн.
Арванхоёрдугаар сарын 3-аас 4-нд шилжих шөнө агаарын температур өмнөх шөнөөс, ялангуяа Ховд аймгийн нутгаар дулаарч, дулааны гаралтай Фион салхи ажиглагдаж, салхины дундаж хурд 24-38 сек метр хүрч, цаг агаарын гамшигт үзэгдэл болсон. Одоогоор хохирлын хэмжээ хараахан ирж амжаагүй байна.
Өнөө шөнө буюу 6-наас 7-нд шилжих шөнө Баян-Өлгий, Ховд аймгаар хүчтэй салхитай. Мөн энэ сарын 3-аас 4-нд шилжих шөнөтэй ижил дулааны гаралтай буюу халуун хуурай салхи ажиглагдана. Ялангуяа Ховд аймгийн Зэрэг, Чандмань сумдад салхины дундаж хурд 28 секунд метр давж, 37-38 секунд метр хүрч гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй байна. Энэ процесс маргааш буюу 7-ныг дуустал үргэлжилнэ. Тодруулбал Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Дархан, Сэлэнгэ болон төвийн аймгуудын баруун хойд хэсгийн сумдаар цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн өмнөд буюу говийн аймгуудын хэсгээр хүчтэй салхи салхилж, цаг агаарын аюултай хэмжээнд хүрнэ.
Харин 8-нд шилжих шөнө төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхины аюултай үзэгдэлд хүрнэ.
Тиймээс цастай байгаа аймгуудаар нэмж цас орж, зузаан нэмэгдэнэ. Өвөлжилтийн нөхцөл байдал улам хүндрэх нөхцөл бүрдсэн байна. Малчид, тээвэрчдийг анхаарах болгоомжтой байхыг зөвлөж байна.
Өнөөдөр буюу энэ сарын 6-нд ихэнх нутгаар агаар температур суларна. Ялангуяа говийн аймгуудын нутгаар эргээд нэмэх хэм рүү орно. Цастай байгаа аймгуудад цас хайлж, мөсөн бүрхүүл үүсэх учраас мал бэлчээрлэхэд хүндрэл үүсэж байна.
8-нд ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -21...-26 градус, Хангайн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -26...-31 градус, өдөртөө -15...-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байх нь өвөлжилтийн байдлыг улам хүндрүүлж, зудын эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа тул эртнээс өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж, салхи шуурганы үед урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдрөөс цаг агаар муудаж энэ сарын 8-аас эхлэн эрс хүйтрэхээр байна" гэв.
12 дугаар сард баруун аймгуудын нутаг, нутгийн зүүн өмнөд хэсгээр Олон жилийн дундаж (ОЖД)-аас ахиу хур тунадас орж, ОЖД-аас дулаан байх бол нутгийн зүүн хэсгээр ОЖД-аас хүйтэн, 1 дүгээр сард нутгийн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн байх төлөвтэй байгаа нь өвөлжилтийн нөхцөл байдлыг хүндрүүлэх нөхцөл болжээ.