fitness
  • 394 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-08

Манай улсын цахим хөгжлийн түүхэнд хууль, эрхзүйн орчныг боловсронгуй болгох хоёр дахь том алхам болсон 120 хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Инновац, цахим бодлогын байнгын хороо өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүллээ. Нийгэм эдийн засгийн бүх салбарт мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан, цахим хэлбэрээр, хялбар, ухаалаг шийдлээр үйл ажиллагаагаа явуулах боломжийг эдгээр хуулийн өөрчлөлтөөр нээх зорилготой гэж байнгын хорооны дарга Э.Батшугар онцлов.

Тухайлбал, эдгээр хуульд өөрчлөлт орсноор иргэн компани байгуулахын тулд 11  шат дамжлагаар дамждаг байсан бол энэхүү шат дамжлагыг 100 хувь цахимаар хийх боломжтой болж байна. Мөн банкны үйл ажиллагаанд эрсдэл багатай гэж үзсэн хэрэглэгчдээ  данс нээхээс эхлээд бүх үйлчилгээг цахимаар үзүүлнэ. Энэ нь цахим банк, финтекийн хөгжлийг дэмжсэн чухал зохицуулалт болох юм байна.

Мөн архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулиар архивын бичиг баримтыг заавал цаасаар бүрдүүлэх зохицуулалттай байдаг бөгөөд энэ нь байгууллагуудад багагүй хүндрэл учруулдаг. Тэгвэл одоо цахим бичиг баримтыг мөн адил цаасан баримт бичгийн адил хүлээн зөвшөөрөх зохицуулалтыг оруулж байгаа юм байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс дахин шаардахгүй гэж заасан ч салбарын хуулиуд дээр заавал цаасан суурьтай бичиг баримтыг шаардсан байдаг нь хоорондоо уялддаггүй, иргэнээс иргэний үнэмлэхийн хуулбар нэхсэн хэвээр байгаа байдлыг тодорхой хуулиудын нэмэлт, өөрчлөлтөөр мөн шийдвэрлэж байгаа аж. Энэ мэтчилэн цахим шилжилтийн олон шинэ боломжууд эдгээр хуулийн өөрчлөлтөөр гарч байгаа юм байна.

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өнгөрсөн зургаан сарын хугацаанд 120 хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зүйл, заалт бүр дээр ажиллаж, салбар бүрийн саналыг тусган, олон талын төлөөллийг оролцуулан ажиллажээ. УИХ-ын чуулганы анхны хэлэлцүүлгээр хуулийн төслүүдийг дэмжиж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхээр боллоо.

Бусад мэдээ

Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын эрэг нурж, эрсдэл үүсжээ

Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамын эрэг нурж, эрсдэл үүсжээ

Улаанбаатарт үргэлжлэн орсон борооны улмаас хэд хэдэн газар усанд автаж, орон сууцны хотхон хорооллы

Монгол Улс 2022 онд дэлхийн 160 улстай худалдаа хийжээ

Монгол Улс 2022 онд дэлхийн 160 улстай худалдаа хийжээ

Санхүүгийн зохицуулах хорооноос 2022 оны үйл ажиллагааны тайлангаа эмхтгэн гаргажээ.Улс орнууд 2022

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.