fitness
  • 187 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-08

Монголын хүүхдийн ордны 65 жилийн ойг тохиолдуулан тус байгууллагад тууштай, үр бүтээлтэй ажилласан ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар шагналаа. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд 11-39 дэх жилдээ ажиллаж буй 13 албан хаагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалийг гардуулсан юм.

Нийслэлийн зүгээс хүүхэд хамгаалал, хөгжилд анхаарч, тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй тул энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг бүх талаар дэмжин ажиллана гэдгийг Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг шагнал гардуулах үеэр онцлов.

Монголын хүүхдийн ордон нь 1958 оны аравдугаар сарын 19-ний өдөр анх Пионер сурагчдын төв ордон нэртэйгээр үүсэн байгуулагдсан. Өдгөө 109 багш, ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллага нь хүүхэд багачуудын соёл хүмүүжил, авьяас төлөвшлийг дэмжин, үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, үйл ажиллагааны хүртээмж, чанарыг дээшлүүлэх хүрээнд урлаг, уран бүтээл, гадаад хэл, шинжлэх ухаан гэсэн дөрвөн төрлийн 30 гаруй дугуйланд жил бүр 4000 гаруй хүүхдийг суралцуулж байна.Түүнчлэн 21 аймаг болон нийслэлийн есөн дүүргийн хүүхэд багачуудын дунд төрөл бүрийн уралдаан, тэмцээнийг зохион байгуулдаг бөгөөд оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд 10,000 гаруй хүүхэд хамрагджээ. Мөн нийслэл дэх алслагдсан гэр хорооллын хүүхдүүдийг хөгжүүлэх, авьяасыг нээх, дэмжих зорилгоор салбар дугуйланг хотын захын гэр хорооллын бүсүүдэд нээн, хичээллүүлж байна.

Шагнал хүртсэн албан хаагчид

Овог, нэр

Албан тушаал

Шагнал

1

Магсаржав Байгалмаа

Ахлах нягтлан бодогч

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

2

Жигжид Сайнбилэг

Ятга, төгөлдөр хуурын багш

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 

3

Даш Саруул

Шанз, төгөлдөр хуурын багш

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 

4

Баатар Туул

Хүний нөөцийн ажилтан

“Алтан гадас” одон

5

Дэлгэр Одончимэг

Төгөлдөр хуурын багш

“Алтан гадас” одон

6

Тогтох Туул

Төгөлдөр хуурын багш

“Алтан гадас” одон

7

Цогтбаатар Мөнхнаран

Сургалтын албаны дарга

Хөдөлмөрийн хүндэт медаль

8

Мэндбаяр Мөнгөнцэцэг

Төгөлдөр хуурын багш

Хөдөлмөрийн хүндэт медаль

9

Батчулуун Мөнхзолбоо

Математикийн багш

Хөдөлмөрийн хүндэт медаль

10

Үржих Мөнгөнцацрал

Хятад хэлний багш

Хөдөлмөрийн хүндэт медаль

11

Цэнд Энхцэцэг

Зохион байгуулагч

Хөдөлмөрийн хүндэт медаль

12

Сайнтогтох Мөнхгэрэл

Төслийн эдийн засагч

Хөдөлмөрийн хүндэт медаль

13

Доржжүгдэр Нарандалай

Жижүүр

Хөдөлмөрийн хүндэт медаль


НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Бусад мэдээ

ЦАГ УУРЧДЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН АРАВДУГААР САРЫН 27-НД БОЛНО

ЦАГ УУРЧДЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨГӨӨН АРАВДУГААР САРЫН 27-НД БОЛНО

Монгол Улсын хэмжээнд ус цаг уурын салбарын 1900 гаруй алба хаагч 24 цагийн турш тасралтгүй ажиллада

Л.Аръяасүрэн: Зүрх судасны өвчтэй, цус өтгөн үед дур мэдэн дасгал хөдөлгөөн хийх нь эрсдэлтэй

Л.Аръяасүрэн: Зүрх судасны өвчтэй, цус өтгөн үед дур мэдэн дасгал хөдөлгөөн хийх нь эрсдэлтэй

“Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд жилийн турш зохион байгуулах талаар өчигдөр Эрүүл

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.