Малайз улсын Котакинабалу хотод арванхоёрдугаар сарын 1-9-ний өдрүүдэд шатрын Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдав.
Тэмцээний классик төрөлд Монгол Улсын тамирчин М.Амилал, Б.Алтантуяа нар өрсөлдөж, хоёр мөнгөн медаль хүртлээ.
М.Амилал тус тэмцээнд дэд байрт орсноор олон улсын мастерын болзол хангасан бол Б.Алтантуяа олон улсын мастер цолын эзэн болов.