fitness
  • 219 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-12

Хэвлэлийн Хүрээлэн Мэдээллийн төвд 

09:00 цагт НҮБ-аас худал мэдээлэлтэй тэмцэх, мэдээллийн аюулгүй, найдвартай орчныг хамгаалах удирдамж боловсруулж, гишүүн орнуудаар хэлэлцүүлж байна. Энэхүү баримт бичгийг Монгол улсын оролцогч талууд хэлэлцэж санал зөвлөмж өгөх зөвлөлдөх уулзалт болно. 

Гадаад харилцааны яамны Хурлын танхимд 

09:30 цагт Нэрт зохиолч Пэрэнлэйн Лувсанцэрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний хурал болно. 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 

10:00 цагт Эмээлтийн махны үйлдвэрийн шүүх хурал болно.

Төрийн ордонд 

10:00-15:00 цагт УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороодын хуралдаан болно.

ЭМЯ-ны Б танхимд 

11:00 цагт Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ. 

Монгол ньюс мэдээлллийн төвд

11:30 цагт Монгол Улсад усны инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулсан Говь+Ус буюу Өмнийн говийг усжуулах шийдэл болон хүчит 128 бөхийн барилдааныг Усны газар болон Монголын үндэсний Усны ассоциацитай хамтран зохион байгуулах талаар Усны газраас мэдээлэл хийнэ

Рамада зочид буудлын хурлын танхимд 

11:30 цагт Хүний Эрх Хөгжил Төв, Глоб Интернэшнл Төв хамтран “Хүний эрх, хөгжлийг хөхиүлэн дэмжих нь” сэдэвт Хүний эрх хамгаалагчдын Үндэсний Тавдугаар зөвлөгөөний талаар мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал дээр хэлэлцүүлэг хийсэн дөрвөн сэдвийн хүрээнд тодорхойлсон дүгнэлт, зөвлөмжийг танилцуулна. 


Бусад мэдээ

Нийслэлд цэрэг татлага зохион байгуулах есөн байршил

Нийслэлд цэрэг татлага зохион байгуулах есөн байршил

Цэргийн жинхэнэ албаны 2022 оны хоёр дахь удаагийн цэрэг татлага өнөөдөр нийслэлийн хэмжээнд эхэллээ

Энэ онд 4,860 гарааш, 378 хашаа буулгажээ

Энэ онд 4,860 гарааш, 378 хашаа буулгажээ

Энэ онд зөвшөөрөлгүй 4,860 гарааш, 378 хашааг буулгажээ.Гарааш чөлөөлөх ажил 93 хувьтай буюу энэ хүр

Ариунзул С.
Ариунзул С.