Эрүүл мэндийн байгууллагуудаас өнөөдөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар зөвлөгөө мэдээллийг өглөө.
Монгол Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний нөхцөл ямар байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн захирал Ж.Байгалмаа дараах мэдээллийг өглөө.
Томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд үндсэн таван түвшнээс хоёр дахь буюу идэвхжлийн түвшинд байгаа аж. Харин Булган, Дархан-Уул, Сүхбаатар, Хэнтий аймгуудад дараагийн буюу гурав дахь шатандаа шилжсэн байдалтай байгаа юм байна.