Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын хуралдаан болохтой холбогдуулан тус дүүргийн АН-ын бүлгээс мэдээлж байна.
Ирэх 2024 оны БЗД-т 280 тэрбум төгрөг төсөвлөснийг АН-ын бүлэг эсэргүүцэж байна. Тэд БЗД-ийн ирэх оны төсөв болгож баталсан 280 тэрбум төгрөг нь 2024 оны сонгуульд зориулсан мөнгө гэлээ.
Хуулийн дагуу хулгай хийх гэж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр бороо оруулж, сонгуулийн үеэр үр таран хийх гэсэн л үйл ажиллагаа юм
Тэдний төлөөлөл "БЗД-ийн ИТХ нь зургаан асуудлын хүрээнд хэлэлцэх ба түүний хамгийн чухал нь 430 мянга гаруй иргэдэд зориулсан төсөв юм. Төсвийн 97 хувь нь татварын орлогоос, бусад нь тусламжийн буюу татварын бус орлогоос бүрдэх юм. Өөрөөр хэлбэл иргэдийг торгож олсон орлогоос бүрдүүлнэ. 2023 онд ₮1,6 тэрбум байсан бол 2024 онд ₮2,4 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлжээ.
Төсөв үр ашигтай, хэмнэлттэй байх ёстой. Гэтэл баталсан зардалд маш үр дүнгүй зардлууд их байна. БЗД-ээс ирэх оныг Хүүхдийг дэмжих жил болгож байгаа нь сайшаалтай ч яг тэрхүү төсөв нь хүүхдэдээ, хүүхдийн суралцах орчинд хүрч чадах эсэх нь баталгаагүй.
Жишээ нь, энэ нэрийн дор сургууль, цэцэрлэгийн урсгал зардалд тус бүр 35 сая төгрөг буюу нийт 3,5 тэрбум төгрөг зарцуулна гэжээ. 2024 онд байгалийг нөхөн сэргээх, хүүхдэд зориулна гэсэн төсвийн задаргааг харахаар үр дүнгүй, тулгамдаж буй асуудлаа шийдвэрлэж чадахааргүй байна. Тулгамдаж буй асуудлууд болох сургууль, цэцэрлэгийн хоолны зардлыг нэм, хүүхдийн дархлааг дэмж, иргэддээ чиглэсэн бодитой төсөв байх ёстой.
Хуулийн дагуу хулгай хийх гэж байна. Татвар төлөгчдийн мөнгөөр бороо оруулж, сонгуулийн үеэр үр таран хийх гэсэн л үйл ажиллагаа юм" гэлээ.