Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын угсралтын ажил дуусаж, улсын комисс ажиллалаа.
Тус ажлын зураг төслийг “Барилга байгууламж” ХХК, Ерөнхий гүйцэтгэлийг “Эм Жи Эл Би” ХХК болон “Өндөр баганат” ХХК-ийн түншлэл тус тус хийж гүйцэтгэж, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.
Эх сурвалж: Боловсролын ерөнхий газар