Өнөөдөр нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар жавартай хүйтэн байх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэх, мөн хөлдөлт, осголтоос онцгойлон анхааруулж байна.
2023 оны 12-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Ихэнх нутгаар салхи баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -34...-39 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -26...-31 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр -17...-22 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -13...-18 градус, бусад нутгаар -22...-27 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. -24...-26 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, явган шуурга шуурна. -26...-28 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. -26...-28 градус хүйтэн байна.
05 цагт Улаанбаатарт: -26 градус хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 882 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.