fitness
  • 579 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-15

Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт тэгш ой 2024 онд тохиож буйтай холбогдуулан 100 жилийн ойн лого, хүндэт тэмдэг, брэндбүүк бүтээх уралдааныг нийт дизайнер, зураач, уран бүтээлчдийн дунд нээлттэй зарлалаа. 

100 жилийн ойн лого, хүндэт тэмдгийн ерөнхий шаардлага

  • Түүхэн үйл явдлыг бүрэн илэрхийлсэн утга агуулгатай байх;
  • Биеийн тамир, спортын салбарын үйл ажиллагааны чиглэл, онцлогийг бэлгэдсэн агуулгатай байх;
  • Дүрслэлийн шийдэлд үндэсний агуулга, орчин үеийн дүрслэх урлагийн элементийг хослуулан шингээсэн байх;
  • Дүрслэлийн шийдэлд “100 жил” бичвэрийг тусгасан байх;
  • График дизайныг мэргэжлийн программ дээр хийсэн байх;
  • Өндөр нягтралтай (300 dpi-аас багагүй) байх бөгөөд жижгээс том руу хувиргахад харьцаа алдагдахгүй үндсэн элементүүд тод харагдахаар байх;
  • Хар, цагаан болон өнгөт, өнгөгүй гадаргуу дээр хэвлэхэд тохиромжтой байх;
  • Бүтээлийн тайлбарыг хавсаргасан байх;
  • Уралдаанд нэг оролцогч хэдэн ч загвараар оролцож болох;
  • Брэндбүүк нь албан бичиг /бланк/, дугтуй календарь, тэмдэглэлийн дэвтэр, үзэг, бал, туг, далбаа, дарцаг, CD ковер, цаасан хайрцаг, уут, аяга, түлхүүрийн оосор гэх мэт бүтээгдэхүүн дээр хэвлэж ашиглах боломжтой байх.

Салбарын тэргүүний ажилтан хүндэт тэмдгийн ерөнхий шаардлага

Спортын салбарын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг нь тухайн салбар, ажил, мэргэжлийн чиглэл, онцлогийг бэлгэдсэн дүрслэлтэй, тэмдгийн оноосон нэрийг бичсэн, дээд хэсэгт соёмбо дүрсэлсэн, урт нь 40-50 мм, өргөн нь 20-30 мм, зузаан нь 3 мм-ээс илүүгүй хэмжээтэй байх бөгөөд хувийн дугаар байрлуулна.

Уралдааны хугацаа

Уралдааныг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 14:00-17:00 цагийн хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордны 4 давхрын 401 тоотод хүлээн авна. Файлаар nomin@sport.gov.mn цахим хаягт ирүүлэх ба хугацаа хоцорсон материалыг хүлээн авахгүйг анхаарна уу.

Шалгаруулах журам:

Уралдаанд ирүүлсэн материалыг комисс шалгаруулж, дор дурдсан байр эзлүүлэн шагнана.

  • Нэгдүгээр байр 1 - /3.000.000 төгрөг /
  • Хоёрдугаар байр 1 - /1.000.000 төгрөг /
  • Тусгай байр 2 - /тус бүр 1.000.000 төгрөг /

Жич: Ирүүлсэн бүтээлийг буцааж олгохгүй ба нэгдүгээр байранд шалгарсан бүтээлийг холбогдох хуулийн дагуу зохиогчийн эрхийг Биеийн тамир, спортын улсын хороо эзэмшинэ. Мэдээллийг 89004049 утсаар холбогдон авах боломжтой.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

 

Бусад мэдээ

Засгийн газар хиймэл оюунд суурилсан мэдээллийн хөтчийг сурган, хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ

Засгийн газар хиймэл оюунд суурилсан мэдээллийн хөтчийг сурган, хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг иргэдэд хүртээмжтэй мэдээлж, сурталчлах зор

Хөгжлийн банк 270 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдана

Хөгжлийн банк 270 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгийг нээлттэй худалдана

Хөгжлийн банканд 2022 оны нэгдүгээр сарын 20-ноос хойш өнгөрсөн сарын 05-ныг хүртэл хугацаанд нийт 1

Ариунзул С.
Ариунзул С.