fitness
  • 239 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-16

📌 Замын-Үүд -Эрээний автозамын  боомтын ачаа тээврийн хэсгийг өнөөдрөөс эхлэн 24 цагийн горимд шилжүүллээ.

📌 Ийнхүү анх удаа Монгол Улс автозамын боомтын ачаа тээврийн хэсгийн урсгалыг 24 цагаар ажиллуулах туршилтыг 14 хоногийн хугацаатай  эхлүүлж байна. 

📌 Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга ярихдаа, "БНХАУ-ын талтай хэлэлцээр хийсний үр дүнд Монгол Улсад анх удаа Замын -Үүд автозамын боомтын ачаа тээврийн хэсгийн урсгалыг 12 дугаар сарын 16-31-нийг хүртэл 24 цагийн горимд шилжүүлж байна. Туршилтын хугацаа амжилттай үргэлжилбэл ачаа тээврийн хэсэг цаашид 24 цагаар үйл ажиллагаагаа явуулах юм. Түүнчлэн Хятадын 315 боомтоос тасралтгүй үйл ажиллагаатай хоёр дахь боомт нь  Эрээн болно" хэмээн онцлов.

📌 Замын-Үүд хилийн боомт  24 цагийн горимд шилжсэнээр   тээвэрчдийн цагийг хэмнэхээс гадна буудал хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж гэх мэт олон зардал буурах юм байна. Цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломж бүрдэнэ гэдгийг албаныхан хэллээ. 

📌 Харин тээвэрчдийн зүгээс Замын-Үүдээс Эрээн рүү гарах том оврын автомашины дараалал багасах ач холбогдолтойг онцолж байв.

📌 Дашрамд дурдахад Боомтын сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон ажлын нэг бол Замын-Үүд боомтыг  өргөтгөж зорчигч болон ачааны терминалыг шинэчилсэн юм.

Бусад мэдээ

Х.Нямбаатар: Интерполоор эрэн сурвалжлагдаж буй 12 хүнийг Монголд авчирна

Х.Нямбаатар: Интерполоор эрэн сурвалжлагдаж буй 12 хүнийг Монголд авчирна

Засгийн газраас хэрэгжүүлж буй авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх “Шувуу” ажиллагааны талаа

Европын хөрөнгө оруулалтын банкнаас 54 сая еврогийн зээл, буцалтгүй тусламж олгоно

Европын хөрөнгө оруулалтын банкнаас 54 сая еврогийн зээл, буцалтгүй тусламж олгоно

Аймаг, сумын бүсчилсэн ногоон хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрт гарын үсэг зурлаа.Тодруулбал Сан

Ариунзул С.
Ариунзул С.