fitness
  • 265 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-18

Энэ сарын 22-ны өдрөөс нутгийн баруун хэсгээр өдөртөө хүйтний эрч бага зэрэг сулрах төлөвтэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээллээр өнөөдрийн 08:00 цагийн байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд цасан бүрхүүл тогтсон байна.

Үүнээс хамгийн их нь Увс аймгийн Малчин сумын нутгаар 38 см, Хяргас сумын нутгаар 34 см, Баруунтуруун, Завхан аймгийн Тэс, Төв аймгийн Эрдэнэсант сумын нутгаар 30 см, Увс аймгийн Давст, Зүүнговь сумын нутгаар 27-28 см, Завхан аймгийн Баянтэс, Увс аймгийн Сагил сумын нутгаар 25-26 см, бусад нутгаар 0-23 см цасан бүрхүүл тогтжээ.

Салхи 18, 19-ний өдөр Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 20-ны өдөр говь, талын нутгаар 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй. 

Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу үнэлгээ хийхэд 11 аймгийн 41 суманд “цагаан зуд”-ын нөхцөл байдал үүсээд байгаа юм. 

Бусад мэдээ

2022 оны онцлох арван ААН-ийн нэгээр Петровис Групп шалгарлаа

2022 оны онцлох арван ААН-ийн нэгээр Петровис Групп шалгарлаа

Бизнесийн салбарын нэр хүнд, үнэ цэнийг тодорхойлж ирсэн, оны онцлох аж ахуйн нэгжийг шалгаруулдаг "

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх оноос 660 мянган төгрөг болгохоор тогтлоо

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ирэх оноос 660 мянган төгрөг болгохоор тогтлоо

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны аравдугаар сарын 13-ны 12 дугаар тогтооло

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.