fitness
  • 200 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-19

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын 3 хоногт ихэнх нутгаар хүйтний эрч хэвээр хадгалагдана.

2023 оны 12-р сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад хэсгээр багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -32...-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -25...-30 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -15...-20 градус, бусад нутгаар -20...-25 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өдөртөө -25...-27 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -25...-27 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө -26...-28 градус хүйтэн гэж ЦУОШГ-аас мэдээллээ. 

Бусад мэдээ

Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто замыг ирэх хавар барьж эхэлнэ

Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто замыг ирэх хавар барьж эхэлнэ

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлө

Монгол Улсад бүртгэлгүй витамин, эмийг хилээр нэвтрүүлэх боломжгүй

Монгол Улсад бүртгэлгүй витамин, эмийг хилээр нэвтрүүлэх боломжгүй

Гаалийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.ГЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа

Ариунзул С.
Ариунзул С.