УИХ-аас байгуулсан нүүрсний худалдан авалттай холбогдох Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь нээлттэй сонсгол өчигдөр эхэллээ.
Нүүрсний хулгайн улмаас улсад 40 их наяд төгрөгийн хохирол учирсан гэх тооцооллыг УИХ-ын гишүүн Т.Доржханд гарган, олон нийтэд мэдээлсэн. Тиймээс тус хорооны даргаар ажиллаж буй УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр 40 их наяд гэсэн тооцооллыг гаргасан УИХ-ын гишүүн Т.Доржхандыг сонсголд гэрчээр дуудсанаа мэдэгдэв.
Б.Энхбаяр, Нүүрсний хулгайтай холбоотой УИХ-ын гишүүн Т.Доржханд 40 их наяд, УИХ-ын гишүүн С.Ганбаатар 440 их наяд төгрөгийн хохирол учирсан гэсэн мэдээллийг олон нийтэд өгч байсан. 40 их наяд гэдэг энэ тоог ямар үндэслэл, тооцооллоор гаргаж ирсэн бэ? Үүнтэй холбоотой баримтаа гаргаж, нотолж яриад дараагийн асуудалдаа орвол эмх цэгцтэй болох юм байна гэж үзсэн хэмээгээд УИХ-ын гишүүн Т.Доржхандыг гэрчийн суудалд суухыг урив.
Хянан шалгах хорооны даргын хүсэлтэд УИХ-ын гишүүн Т.Доржханд үндэслэлтэй, тодорхой хариулт өгч чадсангүй.