fitness
  • 427 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-20

Мобиком Корпораци нь орон нутагт ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Дархан хот дахь Үйлчилгээний нэгдсэн төвөө өргөжүүлж, 60 гаруй ажлын байр бий болголоо.

Мобиком анх 2 жилийн өмнө Үйлчилгээний нэгдсэн төв - 2222-ынхоо орон нутаг дахь анхны салбарыг Дархан хотод нээж, Улаанбаатар хоттой ижил цалин, урамшууллын нөхцөлтэй, тав тухтай ажлын байраар Дарханчуудыг хангаж байсан юм.

Тэгвэл өргөтгөл хийснээр ажлын байр нэмэгдээд зогсохгүй ҮНТ-д анх байгуулагдсан цагаас хойш ажиллаж буй ажилтнуудад карьераа өсгөх таатай боломж бүрджээ.

Мобиком Корпораци ХХК-ийн Гүйцэтгэх захирал Кожи Курушима:

Дарханд ҮНТ-өө нээснээс хойш Дарханы залуучууд хөдөлмөрч, зарчимч, ур чадвар сайтай гэдэг нь харагдаж байсан. Тиймээс дараа дараагийн боломжуудыг судалж үзсэний дүнд энэхүү төвөө өргөжүүлж байна. Бид хэрэглэгчдэдээ найдвартай, чанартай үйлчилгээг үзүүлэхээс гадна Монгол орныхоо эдийн засагт хувь нэмэр оруулахыг зорьдог. Тиймээс энэхүү ҮНТ-өөрөө дамжуулан, орон нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлж буйдаа баяртай байна.

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга Насанбат:

2 жилийн өмнө Дархан 100 мянган хүнтэй байсан бол өнөөдөр 107 мянган хүнтэй болсон. Дарханд шилжин суурьшихаар ирж буй хүмүүс ажлын байр, орон сууц, төрийн үйлчилгээний хүртээмж, чанарыг их асууж байна. Дархан хот төвийн бүсийн тулгуур болж, хөгжлийн бодлогоор түүчээлж буй энэ үед Мобикомын хийж буй хөрөнгө оруулалт цаг үеэ олсон зөв хөрөнгө оруулалт болж байна. Мобикомын хамт олонд нийт Дарханчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье.


Бусад мэдээ

ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

ШАР УСНЫ ҮЕРИЙН АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА

Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, Туул, зүүн хажуугийн Оно

Цэцэрлэгийн хүүхдүүд юу бэлдэх ёстой вэ?

Цэцэрлэгийн хүүхдүүд юу бэлдэх ёстой вэ?

2024-2025 оны хичээлийн жилийн Цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийн хүсэлтийг 08 дугаар сарын 01-нээс 8 ду

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.