fitness
  • 811 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-20

Авлигатай Тэмцэх Газрын/АТГ/ Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн 835 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 40 хэргийг шүүхэд шилжүүлэх, 23 хэргийг хаах, таван хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 10 хэргийг нэгтгэн шалгаж байгааг мэдээлэв.

Өнгөрсөн долоо хоногт “Шувуу” ажиллагааны хүрээнд шинээр нэг яллагдагчийг Интерполын нарийн бичгийн даргын газраас “Улаан булант” эрэн сурвалжлах зар мэдээг олон улсын хэмжээнд зарлуулжээ. Уг этгээдийг хэн болохыг АТГ хэлсэнгүй.

Харин Интерполоос хайхад "Улаан булант" зард Монгол Улсын дараах хоёр иргэнийг эрэн сурвалжилж байгааг байршуулсан байна.

зураг
 

“Шилжүүлэн авах” ажиллагааны хүрээнд эрүүгийн дугаар хэргүүдийн гадаад оронд гарсан хөрөнгийг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Эрүүгийн нэг хэрэгт хамаарулан нийт 22 объектод нэгжлэг хийжээ.

Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 757 хэрэг шалгагдаж байгаа юм байна.

Бусад мэдээ

“1000 инженер, ажлын байр 2023” сэдэвт өдөрлөг өнөөдөр болно

“1000 инженер, ажлын байр 2023” сэдэвт өдөрлөг өнөөдөр болно

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг арав дахь жилдээ хэр

Төрийн үйлчилгээний албанаас 2021 онд 195 хүн өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан бол 2022 онд 13,407-д хүрчээ

Төрийн үйлчилгээний албанаас 2021 онд 195 хүн өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан бол 2022 онд 13,407-д хүрчээ

Төрийн захиргааг харахаар 10-15 хувь, төрийн тусгай 40 орчим хувь, төрийн үйлчилгээний албаныхан 8.6

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.