https://youtu.be/NpfxEQ4IXtQ
200 метрын гүн ухагдсан ч ус гараагүй Тавантолгойн орд газарт хуурай аргаар нүүрс баяжуулах үйлдвэр байгуулж байгаа юм байна. Үүнийг буруу гэж батлах гээд байгаа бололтой юм. Баяжуулах технологитой үйлдвэр барьж байгаа “Админерал” компанийг ч буруутгаж эхэллээ. Б.Энхбаярын захиалагчийн даалгавар “Админерал” компанийг буруутан болгох. Даалгаврыг гүйцэлдүүлэх гэж хэдэн шинжээч ажлуулчихаж. Урагшгүй ноёнд ухаангүй албат гэдэг шиг нөгөө хэд нь буруу мэдээлэл цуглуулж, түмний нүдэн дээр зарлаад эргээд алдаа байснаа ойлгож мэдээд ёстой нэг нүдний булай болж байна. Юув гэхээр шинжээчид Админерал компанийг улсад татвар төлдөггүй гэж гүтгэхдээ регистрын дугаарыг андуурч бичсэн албан бичиг аваад ирж.
Гэтэл “Админерал” компани нь 2021 онд 15.6 сая төгрөг, 2022 онд 127.9 сая төгрөг, 2023 оны 11-р сарын байдлаар 279.6 сая төгрөг гээд нийт 420 гаруй сая төгрөг зөвхөн НД-д төлжээ. Үүгээр ч зогсохгүй 6 тэрбум төгрөгийг татварт төлсөн гэдгээ QR код бүхий бичгээр нотлон хэллээ.