fitness
  • 355 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-25

Эмнэлгийн аюултай хог хаягдлыг устгах менежмент нэг шат ахиж, 51 байгууллага хог хаягдлыг халдваргүйжүүлэх тоног төхөөрөмжтэй болжээ. 

ЭМЯ-ны захиалгаар НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэг, АНУ-ын Элчин сайдын яамны Олон улсын хөгжлийн агентлагийн 12.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Эмнэлгийн хог хаягдлыг устгаж, халдваргүйжүүлэх тоног төхөөрөмж”-ийг нийлүүлж, ЭХЭМҮТ, ЗӨСҮТ зэрэг эмнэлэгт эхнээсээ ашиглалтад ороод байна.

Өмнө нь эмнэлгийн хог хаягдлыг газарт булах, шатаах зэргээр устгадаг байсан бол эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах, халдвараас сэргийлэх, хянах тогтолцоог бэхжүүлэх, аюултай хог хаягдлыг халдваргүйжүүлэх зорилгоор таван төрлийн 51 ширхэг тоног, төхөөрөмжийг гардуулжээ. 

Ингэснээр эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдэд халдвар тархах эрсдэл буурч, эмнэлгийн хог хаягдал биологийн аюулгүй хог хаягдал болох, овор хэмжээний хувьд ч багасана хэмээн Эрүүл мэндийн дэд сайд мэдэгдсэн юм. 

Бусад мэдээ

ЛЮКСЕМБУРГИЙН ЗҮРХ СУДАСНЫ МЭС ЗАСЛЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

ЛЮКСЕМБУРГИЙН ЗҮРХ СУДАСНЫ МЭС ЗАСЛЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА

Улсын гуравдугаар төв эмнэлгийн урилгаар Люксембургийн Үндэсний зүрхний мэс засал ба зүрхний эмгэг

Журмын төсөлд санал авч байна

Журмын төсөлд санал авч байна

Захиргааны ерөнхий хуулийн 62.1-д заасны дагуу салбарын оролцогчид болон олон нийтээс санал авч, хэл

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.