Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 20-ны өдрийн ээлжит хуралдаанаар "Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн.
Улмаар "Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих авто зам, замын байгууламжийн барилга, их засвар, ээлжит засвар, арчлалтын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг нэг шоо метр тутамд 1 төгрөг болгон бууруулах шийдвэрийг гаргасан юм.
Уг шийдвэр нь Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн наймдугаар сарын 28-нд авто замын салбарын төлөөлөлтэй хийсэн "Өглөөний уулзалт" болон "Чанартай зам-Чансаатай засвар арчлалт" чуулганы үеэр авто замчдаас гаргасан санаачилга гэдгийг Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдлээ.
Үүний үр дүнд авто замын салбарт ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буурч, зөвшөөрөл авах үйл ажиллагааг хөнгөвчлөх ач холбогдолтой гэв.