Улсын хэмжээнд амбулаториор 243621 хүн үйлчлүүлснээс 22440 тохиолдол буюу 9.2 хувь томуу томуу төст өвчлөл байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 2.1 хувиар их байгаа юм.
ЭХЭМҮТ-ийн эмч А.Оюунчимэг, Хүүхдүүд жилдээ 4-6 удаа амьсгалын замын өвчин тусах нь хэвийн. Гэхдээ хэр хэмжээнд тухайн өвчнийг давах нь хүүхдийн биеийн эсэргүүцлээс шалтгаална.
Сүүлийн үед дэгдсэн томуу, томуу төст өвчнөөр халуурах шинж тэмдэг их байна. Гурвас сараас доош нярай 39 хэмээс дээш халуурах нь эрсдэл өндөр гэсэн үг. Хүүхэд халуураагүй байсан ч орчны сонирхол сул буюу идэвхгүй байх, сульдах мөн хоолонд дургүй болох нь тухайн хүүхдийг өвдсөнийг илтгэнэ гэсэн юм.
ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгальмаа, Баярын өдрүүдээр хүнсний аюулгүй байдал нэмэгдэж, хоолны хордлого болох эрсдэл нэмэгддэг. 2023 эхний 11 сарын байдлаар гэдэсний халдвар, хордлогын 3317 тохиолдол бүртгэсэн гэв. Иймд дараах зөвлөмжийг өглөө. Тодруулбал,