fitness
  • 222 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-26

-Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр гадаад худалдааны ашиг 5.4 тэрбум ам.долларт хүрч, 2021 оны гадаад худалдааны тэнцлийг хоёр дахин үржүүлсэнтэй тэнцэв. 2021 оны сүүлээр манай улсын гадаад худалдааны тэнцэл 2.6 тэрбум, 2022 оны сүүлээр 3.2 тэрбум ам.долларт тус тус хүрсэн юм.    

  • Монголбанкны мэдээлснээр гадаад валютын албан нөөц (цэвэр нөөц биш) 4.3 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны наймдугаар сараас хойш алгуур өссөөр байна.      
  • Төлбөрийн тэнцэл энэ оны эхний 11 сарын байдлаар 697 сая ам.долларын ашигтай гарлаа. Өмнөх хоёр жилд энэ үзүүлэлт -568 сая ам.доллар, -1.3 тэрбум ам.доллар байв.    
  • 2021, 2022 онд улсын төсвийн тэнцэл нэг их наяд орчим төгрөгийн алдагдалтай гарсан. Харин энэ оны эхний 11 сарын байдлаар орлого 1.9 их наяд төгрөгөөр давсан нь төсвийн түүхэн дэх ховор тохиолдол юм.    

Эдгээр хүчин зүйлээс гадна мөнгөний бодлого, Засгийн газрын болон компаниудын үйл ажиллагаа, интервэнц, дэлхийн болон дотоодын зах зээл, манай улсын өрсөлдөх чадвар ханшид нөлөөлдөг. Ам.долларын орох урсгал нэмэгдэж, гарах урсгал буурсан нь ханшид ийнхүү нөлөөлж байна.

2022 оны арванхоёрдугаар сард буюу жилийн өмнө нэг ам.доллар 3406 төгрөг, 2021 онд 2848 төгрөгтэй тэнцэж байв. Төгрөг ам.долларын эсрэг чангарах хэрээр бидний ам.доллараар худалдан авдаг барааны үнэ буурна.

Хэдий ам.долларын эсрэг төгрөг чангасан ч юанийн ханш өнгөрсөн аравдугаар сараас хойш өсөж, 478 төгрөг болжээ.

Бусад мэдээ

ЦОГТЦЭЦИЙ СУМАНД ХОГ ХАЯГДЛЫН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

ЦОГТЦЭЦИЙ СУМАНД ХОГ ХАЯГДЛЫН МАШИН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 9 мянга гаруй иргэн амьдарч, ажлын шаардлагаар байнгын бус 30 мянг

Л.Аръяасүрэн: Зүрх судасны өвчтэй, цус өтгөн үед дур мэдэн дасгал хөдөлгөөн хийх нь эрсдэлтэй

Л.Аръяасүрэн: Зүрх судасны өвчтэй, цус өтгөн үед дур мэдэн дасгал хөдөлгөөн хийх нь эрсдэлтэй

“Энэ жилдээ эрүүл жиндээ” аяныг үндэсний хэмжээнд жилийн турш зохион байгуулах талаар өчигдөр Эрүүл

Ариунзул С.
Ариунзул С.