fitness
  • 403 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2023-12-27

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, АИ-92 бензиний хувьд Монгол Улсын нэг сарын дундаж хэрэглээ 53 мянган тонн байдаг. Сүүлийн үед нэмэгдээд 60 мянгад хүрлээ. Манай улсын түлшний хэрэглээ ОХУ-аас 100 хувь хамааралтай. Энэ сард Роснефть компаниас 51 мянга, бусад компанитай нийлээд 71 мянган тонн АИ-92 бензинийг ОХУ-аас захиалсан. Үүнээс өнөөдрийн байдлаар 54 мянга нь орж ирсэн.

Үнийн хувьд 705 ам.доллароор тогтвортой нийлүүлж байна. Яг энэ үнээр урт хугацаанд нийлүүлнэ. АИ-95 бензин нийлүүлэх үнэ нь 850-иас 830 ам.доллар болж буурсан нь сайн мэдээ. 

Энэ сард дизель түлшний нийт хэрэглээнээс бараг 25 мянгаар илүү түлш орж ирэх төлөвтэй байна. Түлшний үнэ нэмэгдэхгүй бөгөөд хомсдол багасна. Түүнчлэн одоогийн байдлаар зөвхөн дараах долоон компанийн 200 гаруй шатахуун түгээх станцаар АИ-92 түгээж байна.

  • Шунхлай
  • Петровис
  • Тэс Петролиум
  • Сод Монгол
  • Монсуль
  • Газ Ойл
  • Синчи Ойл

Шалтгаан нь дээрх компаниуд импортын зөвшөөрөлтэй, бусад газрууд зөвхөн жижиглэнгээр худалдах зөвшөөрөлтэй. Иймд иргэдийг дээрх колонкоос очиж бензин авахыг хүсье хэмээн хэлсэн юм. 

Бусад мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хэрэглэгдэхүүн нэг бүрийг бүртгэлжүүллээ

Ерөнхий боловсролын сургуулийн хэрэглэгдэхүүн нэг бүрийг бүртгэлжүүллээ

Улсын хэмжээнд анх удаа Ерөнхий боловсролын сургуулийн бүх хичээлийн биет болон цахим сургалтын хэрэ

Ногоон автобусны хэрэгт улс төрд нөлөө бүхий нэг гээд 26 хүнийг яллагдагчаар татан мөрдөн шалгаж байна

Ногоон автобусны хэрэгт улс төрд нөлөө бүхий нэг гээд 26 хүнийг яллагдагчаар татан мөрдөн шалгаж байна

Улсын Ерөнхий Прокурорын/УЕПГ/ газраас байгуулсан Авлигатай Тэмцэх Газар/АТГ/, Цагдаагийн Ерөнхий Га

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.