fitness
  • 1185 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-05

Монголын “Изинис эйрвэйз” нислэгийн компанийн онгоц агаарт хөөрч байх үед техникийн, үзлэг шалгалт хийх зайлшгүй шаардлага тулгарсан тул хөлгийг буцаан газардуулжээ.

Энэ талаар тус компаниас “2024 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр MG212 дугаарт аяллын нислэг Вьетнамын Фукуок олон улсын нисэх буудлаас хуваарьт цагийн дагуу хөөрсөн. Гэвч нислэгийн явцад агаарын хөлөгт техникийн үзлэг, шалгалт хийх зайлшгүй шаардлага гарсан тул Нислэгийн аюулгүй байдлын шаардлагын дагуу Фукуок олон улсын нисэх буудалд буцаж газардах болсон. Ингэхийн тулд агаарын хөлгийн буултын зөвшөөрөгдсөн жинд тааруулж түлшний хэмжээг багасгах нислэгийг 3 цаг 30 минут орчим үйлдсэн.

Агаарын хөлгийн үйлдвэрлэгчийн заавар, журмын дагуу инженер техникийн ажилтнууд агаарын хөлөгт техникийн нарийвчилсан үйлчилгээг хийж агаарын хөлгийг нислэгт бэлтгэж байна” гэж мэдээлсэн байна.

Бусад мэдээ

"Айраг фестиваль- 2024" эвент үйл ажиллагаа өргөн дэлгэр боллоо

"Айраг фестиваль- 2024" эвент үйл ажиллагаа өргөн дэлгэр боллоо

Юнескогийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвд Монгол улсаа төлөөлөн бүртгэгдсэн Хөхүүрийн айрагны со

Энэ жил 4,800 багшийн сул орон тоо гарахаар байна

Энэ жил 4,800 багшийн сул орон тоо гарахаар байна

Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир багш нарын хүрэлцээний асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.