fitness
  • 340 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-08

2024 оны нэгдүгээр сарын 5-наас 7-ны хооронд буюу өнгөрсөн амралтын өдрүүдэд Гэмтэл, Согог Судлалын Үндэсний Төв(ГССҮТ) болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт нийт 1,225 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Осол, гэмтлийн дийлэнх шалтгааныг уналтын шалтгаант бэртэл гэмтэл эзэлж байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд халтиргаа гулгаа болон цана чаргатай холбоотой тохиолдол эрс нэмэгдэж байна.

Эдгээр өдөр

  • халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 267,
  • цана чарганаас унаж гэмтсэн 47 хүн яаралтай тусламж үйлчилгээ авчээ.

Өнгөрсөн 2023 оны нэгдүгээр сарын 5-наас 7-ны хооронд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 219, цана чарганаас унаж гэмтсэн 61 тохиолдол бүртгэгдэж байжээ.

Зөвхөн халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр:

  • 2022 оны арваннэгдүгээр сараас 2023 оны нэгдүгээр сар хүртэл 3,749,
  • 2023 оны арваннэгдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл 4,945 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна.
Халтирч унах бэртэл гэмтлийн дийлэнх хувь нь гавал тархи, гар сарвуу, тохой, шуу, хөлийн шилбэ, өвдөг, хүзүү нуруу, аарцаг ясны гэмтэл авч буй юм.

Гэмтлийн хувьд зөөлөн эдийн бэртэл, доргилт, хөхрөлт, няцралтаас илүү мөчдийн хугарал зонхилон тохиолдож байгаа. Хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нуруу, хөлийн шилбэ болон дунд чөмгийн хугарал багтаж байна.


Эх сурвалж: ГССҮТ

Бусад мэдээ

ӨМӨЗО-ы их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг зарлав

ӨМӨЗО-ы их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг зарлав

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Заса

Вьетнам Улсын Засгийн газарт 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгохоор шийдвэрлэжээ

Вьетнам Улсын Засгийн газарт 200 мянган ам.долларын хүмүүнлэгийн тусламж олгохоор шийдвэрлэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ манай улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсы

Ариунзул С.
Ариунзул С.