fitness
  • 312 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-10

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны нэгдүгээр сарын 10-нд боллоо. Хуралдаанаар орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Энэ асуудлаар Япон Улсын эрх бүхий байгууллагатай яриа хэлэлцээ хийхийг хуралдаанаас дэмжлээ.


“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадал, зорчигч үйлчилгээний барилгын ашиглалт, 2024 оны олон улсын нислэгийн төлөвлөлт, зуны нислэгийн оргил ачааллыг харгалзан орон нутгийн зарим нислэгийг тодорхой хугацаанд “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд шилжүүлэх нь олон улс, орон нутгийн зорчигч, ачаа урсгалыг саадгүй зохион байгуулах, иргэд, олон нийтэд ая тухтай түргэн шуурхай үйлчлүүлэх боломж бүрдүүлэх, агаарын тээвэрлэгч компаниудад тодорхой дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой гэж үзжээ. 

Бусад мэдээ

Дулааны шугам задарснаас хөлдөх эрсдэлтэй байсан хотхоны халаалт иржээ

Дулааны шугам задарснаас хөлдөх эрсдэлтэй байсан хотхоны халаалт иржээ

БЗД-ийн 16-р хорооны нутаг дэвсгэрт байрлах "Шүүхийн шийдвэрийн ерөнхий газрын хотхон"-ы дулааны шуг

Зам дагуу байрлуулсан том оврын техник хэрэгслүүдийг зөөж, зорчих хөдөлгөөнийг чөлөөлнө

Зам дагуу байрлуулсан том оврын техник хэрэгслүүдийг зөөж, зорчих хөдөлгөөнийг чөлөөлнө

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайд үүссэн хашаа, хайс, барилга байгууламжтай холбоотой зөрчлийг арилг

Ариунзул С.
Ариунзул С.