fitness
  • 313 үзэлт
  • 0 сэтгэгдэл
  • 2024-01-11

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв.

Энэ хуулийг УИХ-аас 2023 онд шинэчлэн баталсан. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд төмөр замын газар байгуулах зардлыг суулгаагүй байна. Үүнээс шалтгаалан тээврийн чухал асуудлууд хойшилж байна гэж УИХ-ын Ж.Бат-Эрдэнэ хэллээ.

Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт "Төмөр замчид хүнд, хортой, онцгой нөхцөлд ажилладаг. Тиймээс хөдөлмөрийн хүнд, хортой нөхцөлд оруулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүмүүстэй ярилцаад явж байна. Төмөр замчдын цалинг 2023 онд 20 хувиар нэмэгдүүлсэн, 13 дахь сарын цалинг 200 хувиар олгосон. Улаанбаатар төмөр зам 70 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа. Ийм байдлаар үйл ажиллагаа нь сайжирч байна" гэв.

Гишүүдийн олонх Төмөр замын тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Бусад мэдээ

Ромын Папын айлчлалын үеэр "Гэгээн мөргөлийн үйл ажиллагаа" болно

Ромын Папын айлчлалын үеэр "Гэгээн мөргөлийн үйл ажиллагаа" болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Ромын Пап буюу Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Па

Иргэдийн гомдол эцэслэн шийдэгдэх хүртэл РЦНК-ийн баруун талын барилгын ажлыг зогсоолоо

Иргэдийн гомдол эцэслэн шийдэгдэх хүртэл РЦНК-ийн баруун талын барилгын ажлыг зогсоолоо

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, РЦНК орчмын газарт ногоон байгууламж сүйтгэн барилга барих гэж буй

Чинбаяр Ч.
Чинбаяр Ч.