“Улаанбаатарын өвлийн наадам” арга хэмжээг нэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд “Скай резорт” цанын бааз болон Цонжин болдогт байрлах Уухайн дуу жуулчны баазад зохион байгуулахаар товлогджээ.
Наадамд Улаанбаатар хот болон 21 аймгийн 1,000 гаруй баг тамирчнаас гадна БНХАУ-ын Өвөр Монгол, Шинжаан Уйгур, ОХУ-ын Буриад зэрэг монгол туургатны 80 гаруй гадаад оролцох юм байна.
Үзэсгэлэнт өвлийн улирал, ёс заншил, өв уламжлал, дахин давтагдашгүй өвөрмөц соёлыг сурталчлан таниулахын зэрэгцээ залуу үедээ өвлүүлэн үлдээх, шинэ тутам хөгжиж буй өвлийн улирлын экстрим спорт, аяллын төрлүүдийг нийслэлчүүддээ таниулах, амралтын өдрүүдийг гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлэхэд тус наадмын зорилго оршиж байгааг нийслэлийн Аялал Жуулчлалын Газраас мэдээллээ.
Өвлийн наадмын хөтөлбөр:
Наадмын үеэр хоол унд, цана, чарганы үйлчилгээ үзүүлэх юм байна.